Т.Энхсайхан: Монгол Улс аутимзтай хүүхдүүдийнхээ тоог албан ёсоор гаргаж чадахгүй байна

 “Монголын аутизмын холбоо” төрийн бус байгууллагаас санаачлан өнгөрсөн амралтын өдрөөр хандивын арга хэмжээ зохион байгуулсан билээ. Аутизм буюу тархины эмгэгтэй хүүхдүүдийн оношлогоо, эмчилгээнд зориулсан энэхүү үйл ажиллагаанд нийгэм рүү  чиглэсэн олон талын үйл ажиллагаа явуулдаг Ардчилсан хүчний холбоо болон бусад төрийн бус байгууллага, хувь хүмүүс, хандивлагчид оролцсон юм. Өдгөө дэлхий дээр  аутизм эмгэгтэй 70 сая гаруй хүн байгаа гэх статистик тоо байдаг бол, харин Монголд 02-22 насны 80 гаруй хүн уг өвчний бүртгэлтэй гэх мэдээлэл бий. Аутизм эмгэгт хөвгүүд өртөх магадлал илүү өндөр байдгийг судалгаа баримтаас харж болох бөгөөд  эл аюулт өвчнийг аль болох эрт үед нь зөв оношлох шаардлага зайлшгүй тулгараад байгаа ажээ.

Энэ ч утгаараа аутизм эмгэгээс хэрхэн урьдчилан сэргийлэх, эрт үед нь оношлох, эмчилгээ сувилгаа хийх болон дээрх өвчтэй хүүхдүүдтэй чухам ямар байдлаар харилцах, тэднийг яаж хөгжүүлэх тал дээр анхаарч уг хандивын арга хэмжээг зохион байгуулсан байна.

Тус арга хэмжээнд оролцсон Ардчилсан хүчний холбооны гүйцэтгэх захирал Т.Энхсайхан  “Манай холбоо нийгэмд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулах зорилготой ажилладаг. Тиймээс  хандивлагчийн хувиар энэ арга хэмжээнд оролцож байна. Аутизм гэдгийн цаана тодорхой бүлэг хүмүүс байна. Тухайлбал,  аутизмтай нэг хүүхдийн цаана гэр бүл,  асран хамгаалагчдын асуудал яригдах нь гарцаагүй. Манайд ийм эмгэгтэй хүүхдүүд байгаа,  гэхдээ Монгол Улс аутимзтай хүүхдүүдийнхээ тоог албан ёсоор гаргаж чадахгүй байна. Энэ хүмүүст хандсан халамж,  үйлчилгээг төрөөс зайлшгүй явуулах ёстой  ч  одоогоор бүх ажил төрийн бус байгууллагын түвшинд хийгдэж байна. Ардчилсан хүчний холбоо энэ удаа хандив өргөөд өнгөрөхгүй, цаашид уг  асуудлыг төр засгийн бодлогын түвшинд тусгуулахаар ажиллах болно” хэмээн өөрийн сэтгэгдлийг хуваалцсан юм.

Дашрамд дуулгахад, ирэх сард Сингапураас олон улсын зөвлөх багш ирж эцэг,  эхчүүдэд гурав хоногийн турш аутизмтай хүүхэдтэй хэрхэн ажиллаж, хөгжүүлэх талаар хичээл заах гэнэ. Мөн ирэх тав дугаар сард Малайзад болох мэргэшил олгох сертфикаттай сургалтад дөрвөн эмчийг хамруулах бөгөөд цаашид тусгай сургуулийн багш, ахуй засалч, хөдөлгөөн засалч, хэл засалч гээд терапистын багш нарт сургалт явуулах гэх мэт олон ажлын санхүүжилтийг уг хандивын арга хэмжээнээс бий болгохоор зорьжээ.

Ами
Оlloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.