Д.Алтанцэцэг дарга Газрын тосны үйлдвэрийн хөрөнгийг гарын салаагаар урсгаж байна
Энэтхэг улсын зээлээр дотоодод газрын тос боловсруулах үйлдвэртэй болохын тулд 2017 онд “Монгол газрын тос боловсруулах йлдвэр” ТӨХХК-ийг байгуулж, гүйцэтгэх захирлаар нь Д.Алтанцэцэг гэх эмэгтэй ажилладаг. Мэдээж тус компанид оруулж буй бүхий л хөрөнгө, санхүү нь эргэн төлөгдөх нөхцөлтэй. Харамсалтай нь төрийн өмчийн мэдлийн компаниа хариуцуулсан хатагтай Д.Алтанцэцэг зээлээр ирсэн их хөрөнгийг хэмнэх бус цацаж суудаг бололтой.
 
Тухайлбал, ямар ч тушаал шийдвэргүйгээр уулзалт, цайллагын үйл ажиллагаанд 4.5 сая төгрөг зарцуулсыг аудитынхан акт тавиад өнгөрөөсөн байдаг.
 
Ингээд ч зогёохгүй нийслэлд Богд цамхагт төв оффисынх нь төлбөр нэмэгдэхэд дээд удирдлага болох яамныхандаа ч мэдэгдэлгүйгээр өнөөг хүртэл нэмэгдүүлсэн байдлаар төлсөөр иржээ.
 
Хачирхалтай нь, маш их хэмжээний зээлийн хөрөнгөөр барьж буй тус үйлдвэрийн төв оффисын байрыг өдгөө сарын 29.039.000 төгрөгөөр түрээслэдэг.


Тус компани “Бодь цамхаг”-т оффис түрээслэхдээ анх 10 сая гаруй төгрөгөөс эхлүүлж, 2019 онд сар бүр 11 саяас 17 сая төгрөг төлж байжээ.

Харин 2020 онд 18 сая 500 мянган төгрөгийн түрээс төлдөг байснаа аравдугаар сараас нь 23 сая 900 мянган төгрөг болгон өсгөн төлж эхэлжээ. Энэ тухай тухайн жилийн Үндэсний аудитын тайланд “Бусдаас түрээслэдэг байр талбайн түрээсийн төлбөрийг  дээд газрын шийдвэрээс илүү үнээр түрээслэсэн” гэж үзэн албан шаардлага хүргүүлээд өнгөрчээ.
 
Гэтэл дахиад 2021 оны зургадугаар сараас эхлэн түрээсийн төлбөрийг 29 сая 39 мянган төгрөг болгон нэмэгдүүлэн төлдөг болсон байна.


 
Уг нь 2020 оны 12 дугаар сарын 1-нээс эхлэн Засгийн газрын тогтоолын дагуу айл өрхийн болон зарим аж ахуйн нэгж, байгууллагын цахилгаан, дулааны эрчим хүч, дулааны уур хэрэглэсний төлбөр, цэвэр, бохир усны үйлчилгээний төлбөр болон энгийн хог хаягдлын үйлчилгээний хураамжийг чөлөөлсөн.
 
Тийм байтал “Богд цамхаг” түрээсийн төлбөрөө нэмж, түүнийг нь Д.Алтанцэцэг дарга үг дуугүй хүлээн зөвшөөрч төлсөөр байна.
 
Уг нь гаднын улсын зээлийн хөрөнгөөр санхүүжиж байгаа ч эргэн төлөлт нь татвар төлөгчдийн халааснаас гарна гэдгийг ухамсарлан тооцоотой ажиллах ёстой. Гэтэл төв талбайн хажууд оффислодог гэсэн шиг түрээсийн төлбөртөө хүртэл сардаа бараг 30 сая төгрөг төлж байгааг гарын салаагаар мөнгө урсгаж байна гэхээс өөрөөр хэрхэн ойлгох вэ.

Эх сурвалж: Erennews.mn
Б.Төгөлдөр
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин  2022-01-29 11:02:08
    Энэ сүүний үйлдвэрт ажиллаж б.сан/ Талийгаач Нааранцацралтын авгай / хүн мөнүү
  • АРД 2022-01-28 03:37:47
    Урьдаар мөнгө эргэн төлүүлж ав Төлбөр тавь Ажлаас нь халж цэвэрлэгч болго Даруй шийд
  • Хардах эрх 2022-01-27 16:47:29
    Түрээсийн нэмэгдэл зөрүүг өөрөө иддэг юм бишүү
  • Зочин 2022-01-27 12:53:09
    Энэ авгайг солиочээ дандаа л хэл ам татах юм даа
  • Зочин  2022-01-27 10:21:32
    Шуналтай шулам...шүүхээс шалга
  • Odnoo 2022-01-27 09:31:17
    За естой даварсан авгай бна даа хурдан шиг шалгаад хариуцлага тооцох хэрэгтэй шуу дээ ингэж арай болохгуй
  • зочин 2022-01-27 07:46:05
    Хувийн хэвшилийн компани дулаахан вагончиггт зардлаа хэмнээд ажлаа хийнэ. Энэ захирал ихээхэн даварч болохгүй шүү ард чинь АТГ байгаа гэдгийг анхаар
  • зочин 2022-01-27 07:14:35
    авч хаях хэрэгтэй дээ заавал тийм үнэтэй оффист суугаад байхдаа яахав дээ дааруулчихгүй юманд суугаач дээ
  • hh 2022-01-27 06:46:48
    Sumyabazariiin buuniii noxoi sh dee naadah chn
  • одоо  2022-01-27 05:43:46
    одоо цаазлахгүй бол оройтно