Уул уурхайн салбар Монгол Улсын ДНБ-ий 24 хувийг эзэлж байна

Уул уурхайн салбар Монгол Улсын ДНБ-ий 24 хувь, аж үйлдвэрийн салбарын 69 хувь, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 77 хувь, экспортын 93 хувийг тус тус эзэлж байна.

2021 оны байдлаар улсын төсвийн нийт орлого 13,362.3 тэрбум төгрөг байсны 29.6 хувь буюу 4,114.4 тэрбум төгрөгийг уул уурхайн салбар дангаараа бүрдүүлжээ.

“Ковид-19” цар тахал гарахаас өмнө манай улс жилд 30 гаруй сая тн нүүрс экспортолдог байсан бол өнгөрөгч онд 16,138 мян.тн-ыг экспортод гаргасан. Хэдий эрдэс бүтээгдэхүүний экспортын биет хэмжээ буурсан ч 2021 онд түүхий эдийн дэлхийн зах зээл дэх ханш өндөр, цар тахлын үед авч хэрэгжүүлж буй арга хэмжээний үр дүнд экспортоос олох орлого өмнөх жилүүдийн экспортын орлоготой дүйх хэмжээнд байгаа юм.

Тухайлбал, 2018 онд 36,265 мян.тн нүүрс экспортолж 2,803 сая долларын орлого, 2019 онд 36,604 мян.тн нүүрс худалдаалж түүнээс 3,079 сая доллар, 2020 онд 28,677 мян.тн-ыг экспортолж 2,127 сая долларын орлого олж байсан бол 2021 онд 16,138 мян.тн нүүрс борлуулж 2,779 сая долларын орлого олжээ.  

2021 онд зэсийн баяжмалын үнэ өсөлттэй байсан. 2017 онд 1,447 мян.тн зэсийн баяжмал, хүдэр экспортолж түүнээс 1,613 сая долларын орлого олж байсан бол өнгөрсөн онд 1,283 мян.тн-ыг борлуулж 2,900 сая долларын орлого олсон.

Нүүрсний экспортын 85 хувь нь Гашуунсухайт, Шивээхүрэн боомтуудаар, зэсийн баяжмалын экспортын 54 хувь нь Гашуунсухайт, 46 хувь нь Замын-Үүд боомтоор гарч байна.

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.