Өнөөдөр болох үйл явдал
09:00 цагаас: Нийслэлийн Эрүүл мэндийн газар болон Мэри Стопс ОУБ хооронд харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ Хангарьд ордны 14 давхарт болно. Ёслолын ажиллагаанд НЭМГ-ын дарга Ш.Энхбат, Мэри Стопс ОУБ-ын Монгол дах суурин төлөөлөгч Т.Индра болон албаны бусад хүмүүс оролцоно.

09:00-17:00 цагт: Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар болон Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололтыг нэвтрүүлэх төвтэй хамтран ХУД-ын "Иргэдэд үйлчлэх төв байрны 9 давхарт "Хүлэмжийн тариалан, хүнсний ногоо боловсруулах технологи" сэдэвт уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулах гэж байна.

10:00-11:00 цагт:  Blue moon арт галерейн үзэсгэлэнгийн танхимд Нийслэлийн Засаг Даргын Хэрэгжүүлэгч Агентлаг СОЁЛ УРЛАГИЙН ГАЗРААС зохион байгуулж буй Нийслэлийн 375 жилийн ойд зориулсан дөрвөн номны нээлтийн үйл ажиллагаа болох гэж байна. Мөн нээлтийн үеэр Улсын төв номын сан, архивуудад ном хүлээлгэн өгөх үйл ажиллагаа болно.

11:00 цагаас: Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 70 жилийн ойн арга хэмжээ Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрт болно.

11:00 цагаас: Токиод болох Монголд хөрөнгө оруулагчдын  чуулга уулзалтын талаар мэдээлнэ. Уг хурал Монгол Ньюс мэдээлллийн төвд болно.

11:00 цагаас: "Их говийн тэмээний баяр-2014", Говь-алтайн тэмээчдийн IХ наадам ирэх сарын 16-нд Алтай нутагт болох аж. Энэ талаар зохион байгуулагчид ҮХААЯ-ны албаны хүмүүс  олон нийтэд мэдээлнэ. Хурлын үеэр тэмээний ноос ноолуур болон ашиг шимээр орон нутагт ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа талаар мэдээлэл авч болох юм. холбогдох утас:99170377

11:00 цагаас: ХУД-ын засаг дарга Ганхуягийн гаргасан шийдвэрийг эсэргүүцэж дүүргийн иргэд 75-р сургуулийн баруун талд байрлах нэхмэлийн шар байрны дунд жагсаал хийнэ.

11:30 цагаас: Монгол Ньюс төвд  "Бүх ард түмний хуралдай" ТББ-аас нийгэм, улс төрийн цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

12:00 цагаас: Монголын гол нууруудын холбооноос өөрийн байрандаа сэтгүүлчидтэй уулзалт хийнэ. Уулзалтын хүрээнд гурван шатны шүүхээс долоон жилийн ял сонсоод байгаа холбооны тэргүүн Ц.Мөнхбаярын асуудал болон усны тухай хуулийн хүрээнд мэдээлэл өгч, санал солилцох юм байна. Уулзалт Тэнгис кино театрын баруун талын 9 давхар 3-р байрны 2-р орц 38 тоотод болно.

12:30 цагаас:Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбооноос  нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчдог иргэдийн асуудлаар  Монгол Ньюс төвд мэдээлэл хийхээр болжээ.

14:00 цагаас: Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүхийн талаар Дархан-Уул аймгийн иргэд байр сууриа илэрхийлэхээр Монгол Ньюс төвд хэвлэлийн бага хурал зарлажээ.

14:00-17:00 цагт МХЕГ-ын хурлын танхимд "Хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд дотоод хяналт төлөвшүүлэх нь" сургалт, хэлэлцүүлэг болно. Хятад, Солонгос хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид оролцоно.

Стандартчилал хэмжил зүйн газрын Улсын байцагч нар  “Петровис” –ийн бензин түгээх станцууд дээр бензин түгээгүүрийн шалгалт тохируулга баталгаажуулалтын ажил хийх гэж байна.

“ТЭД ХААЧИВ?” Хүүхдийн хүчирхийллийн эсрэг гэрэл зургийн үзэсгэлэнгийн хөтөлбөр
10 дугаар сарын 23-ны өдөр
• 09:00-12:00 – Үзэсгэлэнгийн цаг
• 12:00-13:00 – Үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаа
• 13:00-17:00 – Хүүхдийг хүчирхийллээс хамгаалах сэдэвтэй илтгэл, сургалтууд
• 17:00-18:00 – Хүүхдийн дууны цаг – Нээлттэй микрофон
• 18:00-19:00 – Кино цаг – Nefarious 1
• 19:00-20:00 – Хүний наймаанаас сэргийлэх мэдээлэл өгөх сургалт
 
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.