Ирэх онд хэн хэдэн төгрөг зарцуулах вэ?
2015 оны Төсвийн тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж байна. Засгийн газраас оруулсан энэ төслийн талаар АН, МАХН, “Шударга ёс” эвслийнхэн янз бүрийн байр суурьтай байна. Ялангуяа МАН-ынхан маш муу төсөл болсон, төслөө эргүүлэн татаж авахыг хууль санаачлагчаас шаардав. Зээл тусламжаар сургууль, цэцэрлэг барих тухай бичсэнээс бус төсвийн хөрөнгөөр нэг ч объект барихгүй гэдгийн тэд нэмж онцлов. Зарим нь энэ оны эхний есөн сарын гйүцэтгэлээр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 688.4 тэрбумаар, зарлага 1.4 их наяд төгрөгөөр, төсвийн хөрөнгө оруулалт 54 хувь буюу 872.3 тэрбум төгрөгөөр тасарсан тухай хэлж байна. Тэгвэл 2015 оны Төсвийн тухай хуулийн төсөлд юу өгүүлсэн тухай дэлгэж үзье.
 
2015 оны төсвийн орлогын 81 хувийг татварын орлого, үүнээс 32.7 хувийг орлогын татвар ба нийгмийн даатгалын шимтгэл, 34.9 хувийг хэрэглээний татвар, 14.6 хувийг уул уурхайн бүтээгдэхүүний экспортоос хамаарсан орлого эзлэх ажээ.
 
Импортын хэмжээ, зэс, нүүрс, алт, төмрийн хүдэр, газрын тос зэрэг голлох экспортын бүтээгдэхүүний хэмжээ, олон улсын зах зээл дээрх үнэ төлөвлөсөн хэмжээнээс өөрчлөгдөх нь 2015 оны төсвийн орлогын голлох эрсдэл болох гэнэ. Түүнчлэн “Энэ оны эхний найман сарын гүйцэтгэлд үндэслэн тооцоход оны төгсгөлд эдийн засгийн өсөлт нэмэгдэхээр байна. Үүний тулд Чингис бонд, Хөгжлийн банкнаас оруулах хөрөнгө оруулалт, Засгийн газар, Монголбанкны хамтран хэрэгжүүлж байгаа хөтөлбөрүүдээс гадна экспортын орлогыг нэмэхэд чиглэсэн арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудыг түргэвчлэх зорилгоор Концессын зүйлийн жагсаалтыг шинэчлэн баталсан бөгөөд авто зам, цахилгаан станцын төслүүдийг энэ онд хэрэгжүүлж байна. Мөн Монголбанкны валютын нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор алт олборлолтыг дэмжин ажиллана.
 
Төлөвлөсөн төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлснээр 2014 онд аж үйлдвэрийн салбар 11.6 хувиар, үүнээс уул уурхай салбар 17.5 хувиар, боловсруулах аж үйлдвэрийн салбар 5.9 хувиар тус өсөхөөр байна. Аж үйлдвэрийн салбарын бүтээн байгуулалтын ажлын үр дүнд үйлчилгээний салбар 3.9 хувиар өсөж, хүлээгдэж буй гүйцэтгэлээр Монгол Улсын ДНБ 2014 онд 6.9 хувь, 2015 онд 7.1 хувь, 2016-2017 онд 10 орчим хувиар тус өснө” гэжээ.
 
Мэдээж энэ төслийн онцлог нь орон нутагт эрх мэдлийг шилжүүлэх тухай юм. Улсын төсвөөс аймаг, нийслэлийн орон нутгийн төсвийн тэнцлийн алдагдлыг санхүүжүүлэхэд 830.1 тэрбум төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг олгоно гэдгийг хууль санаачлагчид хэлж байна.
 
Төсвийн Ерөнхийлөн захирагч Зарцуулах төсөв
1 Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга 8 тэрбум 432 сая
2 УИХ-ын дарга 29 тэрбум 44 сая
3 Үндсэн хуулийн цэцийн дарга 1 тэрбум 24 сая
4 Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч 5 тэрбум 18 сая
5 Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга 59 тэрбум 433 сая
6 Хүний эрхийн үндэсний комиссын дарга 894 сая
7 Улсын Ерөнхий прокурор 19 тэрбум 264 сая
8 Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга 2 тэрбум 342 сая
9 Монгол Улсын Ерөнхий аудитор 10 тэрбум 167 сая
10 Авлигатай тэмцэх газрын дарга 11 тэрбум 631 сая
11 Санхүүгийн зохицуулах газрын дарга 3 тэрбум 978 сая
12 Төрийн албаны зөвлөлийн дарга 1 тэрбум 23 сая
13 Үндэсний статистикийн хорооны дарга 11 тэрбум 241 сая
14 Сонгуулийн ерөнхий хорооны дарга 1 тэрбум 57 сая
15 Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга 736 сая
16 Монгол Улсын Ерөнхий сайд 95 тэрбум 84 сая төгрөг
17 Монгол Улсын Шадар сайд 124 тэрбум 724 сая
18 Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга 25 тэрбум 571 сая
19 Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд 95 тэрбум 915 сая
20 Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны сайд 57 тэрбум 580 сая
21 Сангийн сайд 3 их наяд 216 тэрбум 253 сая
22 Хууль зүйн сайд 440 тэрбум 148 сая
23 Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайд 411 тэрбум 434 сая
24 Батлан хамгаалахын сайд 204 тэрбум 193 сая
25 Боловсрол, шинжпэх ухааны сайд 276 тэрбум 106 сая
26 Соёл, спорт, аялал жуулчлалын сайд 80 тэрбум 87 сая
27 Уул уурхай, әрчим хүчний сайд 138 тэрбум 800 сая
28 Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд 166 тэрбум 986 сая
29 Хөдөлмөрийн сайд 409 тэрбум 125 сая
30 Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд 407 тэрбум 432 сая
31 Эрүүл мэндийн сайд 516 тэрбум 581 сая
 
Аймаг Олгох санхүүгийн хэмжээ
1 Архангай 48 тэрбум 400 сая
2 Баян-Өлгий 55 тэрбум 461 сая
3 Баянхонгор 48 тэрбум 92 сая
4 Булган 27 тэрбум 966 сая
5 Говь-Алтай 41 тэрбум 166 сая
6 Дорноговь 21 тэрбум 587 сая
7 Дорнод 32 тэрбум 518 сая
8 Дундговь 28 сая 636 сая
9 Завхан 43 тэрбум 727 сая
10 Өвөрхангай 53 тэрбум 351 сая
11 Сүхбаатар 30 тэрбум 852 сая
12 Сэлэнгэ 44 тэрбум 308 сая
13 Төв 46 тэрбум 913 сая
14 Увс 48 сая 678 сая
15 Ховд 43 тэрбум 854 сая
16 Хөвсгөл 68 тэрбум 721 сая
17 Хэнтий 40 тэрбум 758 сая
18 Дархан-Уул 30 тэрбум 720 сая
19 Улаанбаатар 55 тэрбум 642 сая
20 Орхон 11 тэрбум 30 сая
21 Говьсүмбэр 7 тэрбум 743 сая
  Нийт төсөв 830 тэрбум 133 сая
 
Орон нутгийн нийт орлогыг эх үүсвэрээр нь ангилж үзвэл

-Орон нутгийн төсвийн суурь орлого 766.9 тэрбум төгрөг
-Улсын төсвөөс олгох санхүүгийн дэмжлэгээс 830.1 тэрбум төгрөг
-Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас 186.6 тэрбум төгрөг
-Улсын төсвөөс орон нутагт олгох тусгай зориулалтын шилжүүлгээс 13.8 тэрбум төгрөг
-Орон нутгийн төсвийн нийт орлого ба суурь орлогын зөрүү 51.7 тэрбум төгрөг
-Гадаад төслийн тусламжаас 4.7 тэрбум төгрөг
-Хөрөнгө оруулалтын шилжүүлэг 190.9 тэрбум төрөг төвлөрөхөөр бичжээ.

Зууны мэдээ
Д.Болормаа
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2014-10-23 09:42:33
    Шүүхийн ерөнхий зөвлөлийн төсөв нь арай тасархай юм биш үү!!!
    180.235.187.79
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2014-10-23 03:17:06
    Төрийн албаны зөвлөл тийм олон орон тоотой юм уу Иим өндөр төсөв юунд зарцууллагддаг юм бол доо хэдэн хүнээс шалгалт л авдаг ухаантай биз дээ
    103.9.91.98
    Мэдэгдсэн Хариулах