Цалингийн доод хэмжээг ирэх онд шинэчлэн тогтооно
МҮЭХ, Хөдөлмөрийн яамны гурван талт хэлэлцээрийн дагуу 2013 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоож 192 мянга болгож байсан. Тэгвэл ирэх 2015 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох юм байна. Учир нь Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооноос хоёр жил тутамд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоодог юм. Гэвч ийнхүү нэмэгдүүлж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ иргэдийн амьдралд төдийлөн үр дүнгээ өгдөггүйг иргэд шүүмжилдэг.

Монгол Улсад хөдөлмөр эрхэлдэг 1.1 сая хүн бий гэсэн мэдээлэл бий. Үүний 200 орчим  мянга нь төрийн албан хаагч, үлдсэн 800-гаад мянган хүн нь хувийн хэвшилд ажилладаг. Харин эдгээр 800 мянган хүнээс ердөө 6000 гаруй хүн нь  хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинждаг байна.Иймд Хөдөлмөр нийгмийн зөвшилцлийн гурван талт Үндэсний хорооны шийдвэр ажиллах хүчинд төдийлөн эерэг нөлөө үзүүлэхгүй нь харагдаж байна. Тэгэхээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг бус хөдөлмөрийн хөлсний дундаж хэмжээг нэмэх зайлшгүй шаардлага урган гарч байгаа юм.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинждаг хүмүүс бол орцны жижүүр, туслах малчин гэх мэт нарийн ур чадвар шаарддаггүй ажил байдаг аж.
Б.Сансартуяа
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • bagii  2014-12-11 05:55:55
    yneh bga bna
    202.70.34.234
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2014-12-10 00:29:51
    emnelgiin dund mergejilten,subilagch ,ilchlegch nariin tsaling undur bolgoh heregtei.buh l muu muuhai hamag ajiliig n l hiij baigaa
    27.123.215.222
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2014-10-25 02:15:25
    одооны хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ амьдралаа аваад явах боломжгүй зөвхөн тухайн хүнийг амьд сүг байлгах төдий хэмжээ учир хүмүүс энэ хөлсөөр ажил хийх боломжгүй хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг авагч гэр бүлээ тэжээгээд нийгэмийн өмнө хүлээсэн хариуцлагаа хүлээгээд явах боломжтой байх ёстой амьдрах боломжгүй хөлс хэлчихээд монголчууд залхуу гэж төр шүү юм нь тэнэгтэхийг яана
    49.0.153.155
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-10-23 08:42:04
    сүүлийн жил гаруй хугацаанд төрийн албанд ажиллав. Цалин нь үнэхээр бага юм байна. Хөдөлмөрийн үнэлэмж, ажил хуваарилалт, гүйцэтгэлийн үнэлэмж зэрэг нь нэг л бишээ. төрийн байгууллагын хүний нөөцийн бодлогод орчин үеийн үзэл хандлага, бодлого, технологи оруулмаар юмаа.
    202.131.225.2
    Мэдэгдсэн Хариулах
  • сандаг 2014-10-23 07:05:46
    Нэг цагийн хөлсний доод хэмжээг тогтоох хэрэгтэй.
    202.179.11.94
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-10-23 05:22:02
    цалингийн доод хэмжээ биш дундаж хэмжээг тогтоох нь зөв шүүдээ,манайхан цалин нэмэхсургаар юмны үнэ нэмдэгээ больмоор юм заримдаа япон мэтийн өндөр өртөгтэй орноос юмны үнэ их байх юуун 500 зуу дор хаяж 800 байвал болно гэж бодож байна.
    202.21.111.146
    Мэдэгдсэн Хариулах
  • baagii 2014-10-23 04:48:51
    hud hud
    180.149.97.2
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-10-23 03:30:56
    нарийн ур чавдар шаарддаггүй байж болно хамгийн бохир хүнд хэцүү шүү дээ тэр цэвэрлэгчид чинь. Гадаад дотоод их л явах юм манайхан, тэднийхний цэвэрлэгч бохирын силесар гэх мэтийн хүмүүс их өндөр цалинтай шүү дээ тэгж байж хот нь цэвэрхэн байдаг байх даа.
    103.29.144.27
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-10-23 02:40:21
    500 мянга яг болно.
    122.201.25.46
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-10-23 02:33:21
    үнэн шүү.ТЗ, ТҮ -ийн ялгааг арилгамаар байна.авч байгаа цалин, томилолт шал ондоо.
    183.177.98.114
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2014-10-23 02:04:02
    Энэ олон жилийн судалгаанаас ядаж 6000 хүн олж тогтоосон овоо доо??Гэхдээ л жинхэнэ нөхцөл байдлыг нь олж 3 талт хэлэлцээр хийх гэсээр байтал 30 жил болох байлгүй.Тэгээд дараагийн Ганбаатарын 3 дахь үе нь УИХ-д бэлдээд өөрөөр хийх биз?Импортоор тариа оруулна гэхээр нөгөө тариачидын төлөөлөл яаж боож үхэх гэж байсныг САНА? Тэгээд үнээ бууруулсан? махны үнийг мөн ийм маягаар бууруул?Хэдэн жилийн өмнөх мах наймаалагчид чинь алт мөнгөөр чимээд орныхоо 3 дахь ээлжийг солиод байна??Удахгүй 3 талын төлөөллийг урьж ажиллуулах байлгүй дээ?Ингэж л давруулаад цөөхөн хэд овоогоод байгааг харж-судалсан юм бна уу?
    202.21.106.101
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2014-10-23 01:23:50
    Нэн ялангуяа хөдөө орон нутагт цалинг нэмэх нь зүйтэй дарга удирдлагууд өндөр цалин авчихдаг ядарсан сургуулийн үйлчлэгч, бичиг хэргийн эрхлэгч,нарийн бичиг, мужаан,сантехникч,сахиул,жижүүр гэсэн улсууд хамгийн доод цалинг авчихаад өдөр шөнөгүй мөлхүүлчихдэг албан газар удирдлагууд хаа сайгүй байгааг удирдлагууд хатуу анхаарах цаг болсон
    202.179.11.18
    Мэдэгдсэн Хариулах
  • azz 2014-10-23 01:21:52
    zow shtee dundajiig nemeh ni chuhal baraa bvteegdehvvnii vne nemegdeed amidrahad hetsvv baina oorsdoo mongond sanaa zowohgvi bolhoor yuch medehgvi baina tiim l ard tvmnii toloo zorilogoti setgeltei ulsiin ih hurliin gishvvn baiwal jiriin toriin alban haagchiin orond neg sar ajillaad amidraad vzeesei dee yamar ih stress baidagiig medeh bolno yamar ih hoosrol yduural baigaag harah bolno
    124.158.94.42
    Мэдэгдсэн Хариулах