Электрон тамхийг дотоод орчинд татахыг хориглож, импортыг хянана

Монгол Улс 2005 онд тамхины эсрэг хуультай болж, 2012 онд Тамхины хяналтын тухай хуулийг шинэчилж баталсан. ДЭМБ-аас мэдээлснээр тамхины хэрэглээ дэлхий даяар цар тахлын хэмжээнд хүрч жил бүр тамхидалтын улмаас найман сая гаруй хүн амь насаа алдаж байгаа бол эдгээрийн 1.2 сая нь дам тамхидалтын шалтгаантай байна. Дээрх тохиолдлын ихэнхийг хөгжиж буй улс орны хөдөлмөрийн насны 30-69 нас хүн эзэлж байна. Тэр дундаа сүүлийн үед залуучуудын дунд дэлгэрээд байгаа электрон тамхины хэрэглээг хумих, хуульчлах шаардлагатай байгааг хөндөж Нийгмийн бодлогын байнгын “Тамхины хэрэглээ ба хууль, эрх зүйн орчин” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Тамхины хяналтыг зохицуулах хуулийн төслийг Эрүүл мэндийн яам боловсруулж Засгийн газарт өргөн мэдүүлэх хугацааг богиносгохыг зохион байгуулагчид дурдлаа. Хуулийг ирэх зургадугаар сард УИХ-аар хэлэлцүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байгаа аж. Мөн Эрүүл мэндийн яам, дүүргүүдийн хяналтын байгууллага, ТББ-уудтай хамтарч хяналтын механизмыг тодорхой болгох үүднээс тамхины хэрэглээний талаарх нарийвчилсан судалгаа хийх, бусад байгууллагууд энэ асуудалд хамтран ажиллах шаардлагатайг анхааруулав. Хяналтын хуулиар электрон тамхийг хуульчлах, дотоод орчинд татахыг хориглох, үйлдвэрлэх, экспортлох, импортлох тусгай зөвшөөрлийн зохицуулалтыг боловсронгуй болгох юм байна.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Электрон тамхийг үйлдвэрлэх, экспортлох, импортлох асуудлыг зохицуулна

-Тамхины хяналтын  хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын нэгдэн орсон Тамхины хяналтын суурь конвенцод нийцүүлэх, тамхины төрлийн бүтээгдэхүүнд утаат болон утаагүйг нь хамаатуулахын зэрэгцээ, электрон тамхийг хуульчлах, шаардлагатай тохиолдолд Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах болон хүн амыг өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрсдэлт хүчин зүйлийг бууруулах шаардлагатай. Аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид электрон тамхийг хил, гаалиар нэвтрүүлэхдээ цахилгаан бараа, төхөөрөмж, аппарат гэх зэргээр нэрлэж мэдүүлдэг юм байна. Тиймээс утаат тамхи шиг хяналт тавих боломжгүй. Иймд электрон тамхийг хуульчлах, дотоод орчинд татахыг хориглох, үйлдвэрлэх, экспортлох, импортлох тусгай зөвшөөрлийн зохицуулалтыг боловсронгуй болгох асуудлыг хэлэлцэх нь зүйтэй.

ЭМЯ-ны ТНБД Ц.Эрдэмбилэг: 13-15 насныхны 14.3 хувь нь тамхи татдаг

-Сүүлийн жилүүдэд тамхины хэрэглээ улам залуужиж байна. Манай улсын насанд хүрсэн нийт иргэдийн 24.2, эрэгтэйчүүдийн 49.1, эмэгтэйчүүдийн 5.3 хувь,  13-15 насны хүүхдийн 14.3 хувь нь тамхи татдаг гэсэн судалгаа гарсан. Мөн манай улсад 2017-2019 оны хооронд импортоор оруулж ирсэн электрон тамхины хэмжээ 68 дахин өсчээ. Үүнийгээ дагаад хэрэглээ ч мөн өссөөр байгаа аж. Тиймээс салбарын яамнаас ирэх зургадугаар сард багтаан Тамхины хяналтын тухай хуульд, нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, Засгийн газарт өргөн барихаар болсныг мэдэгдэв. 

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
С.Уянга
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Ali ert Modnoos garsan shuudee 2022-02-14 09:53:41
    Eruul mend, bas delverch nud,nuur amaa gemteej eremdeg bolgoson shaltgaanaar baruuniihan hereglehee bolisonshdee