В.Зеленский: Орос Украйн руу довтолно гэсэн баттай мэдээлэл байхгүй

Олон улсын зарим хэвлэлүүд ОХУ-ын цэрэг Украинд  довтлох хугацааг энэ долоо хоногийн лхагва гараг гэж мэдээлжээ.  Үүнтэй холбоотойгоор Украины иргэд Киев хотод бямба гарагт жагслаа. Тэд “Дайн асуудлын шийдэл биш” гэсэн лоозон барьсан агаад тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэж байгаа нь энэ юм.

 Украины нийслэл Киев хотын дарга Виталий Кличкогийн мэдээлснээр ОХУ-ын цэргийн дайралтад бэлтгэн нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөөг баталжээ. Тэрбээр "Онц байдал зарласан үед цэргийн дайралтыг эсэргүүцэх, өдөөн хатгалгыг зогсооход сэргийлсэн төлөвлөгөө боловсрууллаа. Нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөөний дагуу хотод хоргодох байруудыг бэлтгэж, шаардлагатай техник хэрэгслүүд, хүн хүчийг бэлтгэсэн" гэж мэдэгдэв.

Харин АНУ “Орос улс довтлоход бэлэн болсон тул  48 цагийн дотор Украиныг орхино уу” гэж иргэддээ анхаарууллаа. Мөн тус улсын Украйн дахь Элчин сайдын яамны консулын үйлчилгээ өчигдрөөс эхлэн түр зогслоо. Оросын дайралт агаарын цохилтоор эхэлж магадгүй гэж Цагаан ордон үзэж байгаа юм. Америкийн тооцоолсноор Украины хилийн ойролцоо Оросын 100 мянга гаруй цэрэг төвлөрсөн нь дайн болж магадгүй гэсэн айдсыг төрүүлээд байна.

Үүний дараахан дэлхийн бусад орны айдас улам нэмэгдэж, одоогийн байдлаар Их Британи, Герман, Австрали, Итали, Израиль, Япон тэргүүтэй 10 гаруй улс Украйнаас гарахыг иргэддээ анхааруулаад байна. Зарим нь дипломат ажилтнууд болон тэдний ар гэрийнхэнийг нүүлгэн шилжүүлжээ. Харин Кремлийн төлөөлөгч Дмитрий Песков үүнийг үндэслэлгүй, хоосон хардлага гэж мэдэгдээд, ОХУ хэнд ч заналхийлээгүй гэдгийг онцолжээ.

Гэвч одоогийн байдлаар ОХУ Крымын өмнө зүгт, хоёр орны Оросын хил болоод Беларусийн хойд зүг гэсэн гурван байрлалд цэргүүдээ байршуулаад байгаа юм. Мөн тэд олон тооны зэвсэгтэй байгаа аж. Энэ талаар сансрын дагуулаар зураг авдаг “Maxar” компанийн захирал Стипэн Вүүд “Олон тооны танк, өөрөө явагч их буу болон бусад хэрэгслүүдийг төв паркаас нэмэлтээр бусад цэгүүд рүү шилжүүлж байгаа харагдлаа. Мөн Орос Беларусийн хэд хэдэн байршилд сургуулилт хийж байна. Үүнээс гадна Крымын нийслэл Симферополь хотын хойд хэсэгт 500 гаруй цэргийн майхан, хэдэн зуун техник хэрэгсэл байршуулжээ” гэж CNN-д ярьжээ.

Үүнээс гадна Орос өөрийн холбоотон болох Беларусьд олон тооны цэргээ байрлуулсан юм. Энэ нь Украинд довтлох өөр нэгэн гарц нь байж магадгүй хэмээн шинжээчид анхаарууллаа. Тус хоёр улс пүрэв гарагаас эхлэн хамтарсан цэргийн сургуулилт хийж байгаа билээ. Энэ дуулиан шуугианы дараа Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский “Өргөн цар хүрээтэй, том хэмжээний дайн болно гэж хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна. Ямар эрсдэлтэй тулгарахаа бид ойлгож байгаа. ОХУ Украйн руу довтолно гэсэн 100 хувь найдвартай мэдээлэлтэй хүн байвал бидэнтэй хуваалцаарай” гэж ярьжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Б.Должинжав
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин  2022-02-15 10:01:34
    Улс төвийнхний шоунд ард түмэн хохирдог...ашгийг нь дээдсүүд хүртэж ардууд олз олох нь байтугай амиа алддаг
  • ХУУЛЬЧ  2022-02-15 02:46:18
    ТҮҮХЭН ХУВЬ ЗАЯГААРАА ХЭДЭН ЗУУН ЖИЛ АМЬДАРЧ ИРСЭН ОЛОН САЯ ОРОСУУДЫГ ТӨРЛӨХ ХЭЛЭЭР НЬ ЯРИУЛАХГҮЙ БАС БУСААР ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАААР ОРОСУУД ЯАЖ ТЭВЧИХ ВЭ ДЭЭ,...
    • Ghhh 2022-02-15 09:03:52
      ungas aldaad , hen ch orosiig shahamduulaagui, harin orosuud ukrainii dotoodod haldaj baina
  • Иргэн 2022-02-14 15:06:15
    Америкийн дайн өдөөх шилдэг арга. Иракт, Сирид, Ливид яг энэ аргыг ашиглаж дайн хийсэн дээ.