Гэр бүлийн хүчирхийллийн мэдээллийг хүлээн авах тусгай дугаар ажиллаж  эхэллээ
Нийслэлийн цагдаагийн газрын харьяа Түр хамгаалах байранд 107 тусгай дугаарын утас ажиллаж эхэллээ. Энэхүү дугаараар Гэр бүлийн хүчирхийллийн талаарх бүх төрлийн мэдээллийг хүлээн авах аж.  Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн эсвэл хүчирхийлэлд өртөх магадлалтай хохирогч, түүний бага насны хүүхдийг хамгаалах ажлыг нийслэлийн Цагдаагийн газрын харьяа тус Түр хамгаалах байранд явуулдаг юм. Тус төв 24 цагаар үйл ажиллагаа явуулж, хохирогчдыг 3-10 хоног байрлуулан сэтгэл зүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлж байна.

Гэр бүлийн хүчирхийлэл гарахаас урьдчилан сэргийлэх, хохирогчдыг хамгаалах чиглэлээр Хууль зүйн яам, харьяа байгууллагууд чиглэл чиглэлээр ажиллаж байна. Тус яамны харьяа Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  Шүүх эмнэлгийн дэргэдэх Гэр бүлийн болон бэлгийн хүчирхийлэлд өртөгсдөд үйлчлэх Нэг цэгийн төвд  12 22 дугаарын утас ажиллаж, хохирогчдод  эмнэлгийн болон сэтгэл зүйн туслалцааг үзүүлдэг юм байна.
Б.Сансартуяа
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.