2022 онд аймгуудыг цахимжуулах, орон нутагт төрийн үйлчилгээний нэгдсэн төв байгуулна

Монгол Улсын 21 аймгийн Засаг дарга нартай уулзаж, Цахим хөгжил, холбоо харилцааны яамнаас 2022 онд орон нутагт хийхээр төлөвлөж буй ажлуудыг танилцуулж, цахим хөгжлийн таван багц хуулийн талаарх мэдээллийг аймгийн удирдлагуудад өглөө.

2022 онд Үүрэн холбооны дахин дамжуулах сүлжээ станц байгуулах, Хөдөөгийн алслагдсан багуудыг үүрэн холбооны сүлжээнд холбох, хөдөлгөөнт холбооны үйлчилгээ хүргэх, Өндөр хурдны шилэн кабелийн сүлжээнд холбох, Гэр хорооллын бүсэд өндөр хурдны интернэтийн үйлчилгээ хүргэх, Шуудангийн хүргэлтийн давтамж, хүртээмжийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зэрэг ажлыг энэ багтаан хийхээр төлөвлөад байна.

Мөн “И-Монгол” УТҮГ-ын зүгээс өнгөрсөн онд 8 аймгийн нутгийн захиргааны үйлчилгээг цахимжуулсан бол энэ 2022 онд үлдсэн аймгуудыг цахимжуулах, Орон нутагт төрийн үйлчилгээний нэгдсэн төв байгуулах, операторын горимоор төрийн үйлчилгээг үзүүлэх зэрэг үйл ажилагааг зохион байгуулна.

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.