Гэрээний үүргээ биелүүлээгүй зам засварын зарим компанид хариуцлага тооцлоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас авто зам, замын байгууламжийн бүтээн байгуулалтын ажилд хариуцлагын тогтолцоог сайжруулах, чанар стандартыг хангуулах хүрээнд зам барилгын ажлын гэрээний үүргээ хангалтгүй биелүүлсэн зарим аж, ахуйн нэгж байгууллагуудтай гэрээний хүрээнд хариуцлага тооцох арга хэмжээг авч ажиллаж байна.

Тухайлбал, Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй Дорнод аймгийн Хэрлэн сумын төвийн 5.5км хатуу хучилттай зам барилгын ажлыг гүйцэтгэх гэрээг “Арц суварга” ХХК гэрээнд заасан хугацаандаа зам барилгын ажлыг ашиглалтад оруулаагүй, чанарын доголдол гаргасан тул 19.79 сая төгрөгийн алданги торгуулийг ногдууллаа. 

Мөн Монгол Улсын Засгийн газрын тогтоол, Зам, тээврийн хөгжлийн сайдын тушаалын дагуу Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 143 км хатуу хучилттай авто замыг барьж гүйцэтгэхээр “Насны зам” ХХК, “Хансуун зам” ХХК-тай гэрээ байгуулсан.  Авто замын тухай хуульд авто замын барилгын ажлыг гүйцэтгэх гэрээний дагуу баталгаат засварын хугацаа гурван жил байдаг. Харин   “Хансуун зам” ХХК товлосон хугацаанд хийж гүйцэтгэн захиалагчид хүлээлгэн өгөөгүй, удаа дараа гэрээний үүргээ биелүүлээгүй, зөрчил дутагдал гаргасан тул Захиалагчийн зүгээс 2022 оны 03/474 тоотоор “Хансуун зам” ХХК-тай байгуулсан гэрээг цуцалсан.

Захиалагч Зам тээврийн хөгжлийн яам нь А0502 дугаартай Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн улсын чанартай тухайн авто замын баталгаат засварын хугацааны ажлыг 2022 оны 2-р улиралд багтаан дараагийн гүйцэтгэгчээр хийж гүйцэтгүүлэн, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, иргэдийн тав тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.  

С.Тэлмэн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.