“Сайдын 30 минут” уулзалтад Эрүүл мэндийн сайд Н.Удвал оролцлоо
Пүрэв гариг бүрт болдог энэ уулзалтын эхэнд эбола вирусийн халдварын тархалт, халдвараас сэргийлэх, бэлэн байдлыг хангах, Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Эрүүл мэндийн сайд Н.Удвал танилцууллаа.

Энэ сарын 19-ний байдлаар Гвиней, Либери, Сьерро-Леон, Нигер, Сенегал, Испани, АНУ, БНАКУ зэрэг 8 улсад эбола вирусын нийт 10002 тохиолдол бүртгэгдэж, 4926 хүн нас барсан. Эдгээрийн 443 нь эрүүл мэндийн ажилтнууд байна. Сүүлийн 7 хоногт 717 хүн шинээр өвчилж, 322 хүн нас баржээ.
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийг өнгөрсөн 8 дугаар сард гаргуулж, Эрүүл мэндийн сайдын тушаалаар тандалт, хариу арга хэмжээний заавар гаргасан. Засгийн газрын энэ сарын 346 тоот тогтоолоор 477 сая төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлүүлж, урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах ажлыг зохион байгуулж байна.

Улсын онцгой комиссын шийдвэрээр Эрүүл мэндийн сайдаар ахлуулсан салбар хоорондын ажлын хэсгийг 10 дугаар сард байгуулсан. ДЭМБ-аас 160 гаруй сая төгрөгийн оношлуур, хамгаалах хувцас хэрэгсэл, мэдээлэл сурталчилгаанд зарцуулж байна. ХӨСҮТ-д мэргэжлийн 4 багийг сургаж, нөөцийн 50 ор бэлтгэлээ. Сургалт, сэрэмжлүүлэг, гарын авлага, зурагт хуудас, зорчигчдод зориулсан зөвлөмж гарган иргэдийг мэдээллээр хангаж байна гэж Эрүүл мэндийн сайд хэллээ.

Мөн тус салбарт 2014 онд хийгдсэн хөрөнгө оруулалтын талаар,

Ерөнхий сайдын төсвийн багцаас 23,9 тэрбум төгрөг зарцуулж, 11 аймагт оношилгооны төв байгуулсан нь оношилгоо, шинжилгээ хийлгэхээр нийслэлийг зорьдог иргэдийн урсгалыг 30-40 хувь бууруулсан.

21 аймаг телемедцинийн сүлжээнд холбогдлоо. Цусны даралтын аппаратыг аймаг, нийслэл, сум, дүүрэг, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд олголоо. Сүрьеэ өвчнийг оношилж илрүүлэхэд 76 хоног зарцуулдаг байсан бол GeneXpert тоног төхөөрөмж нэвтрүүлснээр 2 цагт оношилдог боллоо. Ерөнхий сайдын төсвийн багцын 2 тэрбум төгрөгөөр хүүхдийн зүрхний ангиографийн лабораторийг байгуулж, зүрхний гажигтай хүүхдүүдэд тусламж үзүүлж чаддаг боллоо зэрэг мэдээллийг Эрүүл мэндийн сайд хийж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2014-10-24 06:04:48
    Гадаад харилцааны яамны шинэ нэрийг хэлчихэж чадахгүй байсан. ЭМ-ийн ажил үйлчилгээ шалдаа буусан шүү.
  • kkk 2014-10-24 02:23:41
    таны буруу бодлого эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх биш ухраач байна шүү дээ. Эмч бэлтгэдэг сургуульд сурах оюутан олдохгүй байх шүү 1 2 жил сургуульд сураад . 6 жил эмч болох гээд сурчихаад, эмчлэх эрхгүй рестенд эмч гээд дахиад сурна . туршлагатай эмч багш нараас асууж судлаач, олон жил сурсанаараа сайг эмч болохгүй пратик дээр сурдаг шүү дээ.
  • Eh oronch 2014-10-23 11:09:25
    Chi bitgii huts hunii huuhed yamar onoshoor uhej bgaa ni medegdehgui zadland oroh geed yavj bhad chinii ter emch nar chine storiig ni neegeegui erguuteed yavj bn medvuu tsagaan haladnii ard nuugdsan aluurchdaa heleech chi!