БНСУ-ын Инчён хотод болж буй Азийн пара наадмын тав дахь өдөр буюу өнөөдөр/10.23/ жүдо бөхийн багийн төрөл болж, эмэгтэй баг түрүүлж, эрэгтэй баг хүрэл медаль хүртлээ.Эрэгтэй жүдочид Иранд 2:3 онооны харьцаагаар хожигдсон ч Тайландын багийг 5:0-оор буулган авч, хүрэл медаль хүртлээ.Эмэгтэй баг Тайландыг 2:1, БНХАУ-ын жүдочдыг 3:0 онооны харьцаагаар хожиж, алтан медалийн төлөө Энэтхэгийн багийг 3:0-оор ялж, Азийн наадмын алтан медалийг хүртлээ.
Б.Сансартуяа
Olloo.mn
Olloo.mn