“Хэмжил ба эрчим хүчний дэлхий дахинд тулгамдаж буй асуудал” сэдэвт семинарыг зохион байгууллаа
“Дэлхийн хэмжилзүйн өдөр”-ийг  тохиолдуулан “Хэмжил ба эрчим хүчний дэлхий дахинд тулгамдаж буй асуудал” сэдвийн дор Жин хэмжүүрийн олон улсын байгууллагуудаас дэлхий нийтээр тэмдэглэхээр болсонтой холбогдуулан Стандартчилал, хэмжил зүйн газар, ДЦС-4 ТӨХК хамтран “Хэмжил, эрчим хүчний тулгамдаж буй асуудал” семинарыг 2014 оны 05 дугаар сарын 19-ний өдөр зохион байгууллаа.

               Энэхүү семинарт ХБНГУ-ын Физик, техникийн хүрээлэнгийн зөвлөх эксперт, порфессор Ханс.Бахмаяр “Хэмжил ба эрчим хүчний тулгамдаж буй асуудал-Асуудлыг хэмжил зүйгээр шийдвэрлэх нь” сэдвээр, ДЦС-4 ТӨХК-ийн Хяналтын албаны инженер А.Батболд “ДЦС-4, дулааны хэмжил зүйн тулгамдаж буй асуудал сэдвээр, ХААИС, ШУТИС-ийн доктор, профессор багш нар “Эрчим хүчний хэмнэлт, чанарын үзүүлэлт”, “Эрчим хүчний хэмжил зүй”, “Эко барилга-эрчим хүчний хэмнэлт” зэрэг сэдвүүдээр тус тус илтгэл тавьж оролцлоо.

               Түүнчлэн ХБНГУ-ын Техник хамтын ажиллагааны байгууллагаас хэрэгжүүлж байгаа “Эрчим хүчний хэмнэлт, үр ашгийн төсөл”-ийн талаар танилцуулга хийв. Мөн сэргээгдэх эрчим хүч, нарны зайн үйлдвэрлэлийн онцлог, өнөөгийн байдал, хэтийн чиг хандлагын талаар “Санко Соолар” ХХК өөрийн туршлагаас хуваалцан илтгэл тавьсан юм.

               Семинарын төгсгөлд зохион байгуулагчид болон оролцогч байгууллагуудын дунд хэмжил зүйн болоод эрчим хүчний талаар дэлхий дахинд болон Монгол улсад тулгамдаж буй асуудлаар асуулт хариулт явуулж, өөр хоорондоо санал бодлоо солилцлоо.
               Дэлхий нийтээр Хэмжил зүйн өдрийг тэмдэглэн өнгөрүүлж буй эдгээр өдрүүдэд мөн аймаг, орон нутгийн Стандартчилал, хэмжил зүйн хэлтсүүд орон нутагтаа “Дэлхийн хэмжил зүйн өдөрт зориулсан арга хэмжээг зохион явуулж байна. Тухайлбал, Төв аймгийн Стандартчилал, хэмжил зүйн хэлтэс “Дэлхийн Хэмжил зүйн өдөр”-ийг угтан Төв аймгийн Баянхангай сумын ЗДТГ-тай хамтран “Баталгаажсан хэмжих хэрэгсэл-таны амьдралд” 14 хоногийн аянг зарлан удирдамжийн дагуу арга хэмжээг зохион байгууллаа.     
 
Л.Тамир
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • duya 2014-05-22 03:00:25
    huduu oron nutagt higdej bgaa yum er alga yalanguya zavhand darga n mergejlin bus hun ih huralin gishuun oyun horolin zahialgaar tavigdsan bolohoor yu ch hideggyu baigaa baihgyu n medegdehgyu yumoo alban tushaalig uls turjuuleed baihaar im boloh yum