Г.Ундармаад Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн цол хүртээлээ

Эрдэнэт хотын Хүүхдийн театраас хөдөлмөрийн гараагаа эхэлж, соёл урлагийн салбарт 28 жил ажиллахдаа үзэгчдийн сэтгэлд хоногшсон 50 гаруй бүрэн хэмжээний жүжиг, энтертайнмент шоу тоглолт, уран сайхны кинонд туслах болон гол дүр бүтээж, бие даасан уран бүтээлийн нэгдлийг үүсгэн байгуулж, 20 орчим бүрэн хэмжээний болон баримтат киног олон нийтийн хүртээл болгон эмэгтэйчүүдийн манлайлал, нийгмийн эерэг хандлагыг уран бүтээлдээ тусгахын зэрэгцээ “Итгэлийн тэнхим” ТББ-ыг 2013 онд үүсгэн байгуулж, эрүүл мэндийн үйлчилгээ, хүүхдийн байгууллагад чиглэсэн 8 төслийг иж бүрэн хэрэгжүүлж, хүмүүнлэгийн салбарт гаргасан амжилт бүтээл, соёл урлагийн салбарт оруулсан бодит хувь нэмрийг нь үнэлэн “Ю фильм” уран бүтээлийн нэгдлийн захирал Гончигийн Ундармаад Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртээв.

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • з 2022-03-09 08:19:09
    Баяр хүргье ,эзнээ олсон шагнал бна даа,
  • Зочин 2022-03-08 08:42:49
    Төмөр медаль олгодгоороон бол МОНГОЛ хөгжөөд амьдрал дээшлээд ......