Ц.Пүрэвсамбуу: Улсаас халамжийн мөнгө авдаг иргэдийг төлбөргүй зорчуулах шаардлагагүй
Том оврын үйлчилгээ эрхлэгчдийн холбооноос өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн. Тэд нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчдог иргэдийн асуудлыг хөндөж, төрөөс олгодог нөхөн олговроос татгалзаж байгаагаа хэлсэн юм. Энэ асуудлаар “Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбоо”-ны тэргүүн Ц.Пүрэвсамбуутай цөөн хором ярилцлаа.
 

Нөхөн олговрыг ямарч шалтгаангүйгээр 30%-иар бууруулж, Нийслэлээс санхүүжүүлэх болсноор нийтийн тээврийн нөхөн олговор цаг хугацаандаа санхүүжигдэхгүйд хүрч нийтийн тээврийн хэвийн үйл ажиллагаа алдагдахад хүрнэ.


-Хэвлэлийн бага хурал хийх болсон шалтгаан юу вэ?
- Монгол улсын 2015 оны төсвийн тухай хуулийг УИХ-аар хэлэлцүүлж байгаа.  Энэ үеэр Ерөнхий сайд Н.Алтанхуяг ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, сурагч, оюутан, цагдаагийн албан хаагчдын унааны зардлын нөхөн олговорыг нийслэлийн төсөвт шилжүүлж байгаагаа тодорхой ярьсан.Өмнө нь тээвэрчид нийслэлийн төсвөөс нөхөн олговрыг санхүүжүүлж байх он жилүүдэд үнэ төлбөргүй зорчих эрх бүхий иргэдийн унааны зардлыг бүрэн авч байгаагүй. Харин нөхөн олговор сайд нарын багцад шилжиж, улсын төсвөөс санхүүждэг болсноор үнэ төлбөргүй зорчих эрх бүхий хүмүүсийн тоо тодорхой болж, санхүүжилт нэмэгдэж цаг хугацаандаа нөхөн олговрын санхүүжилтээ авдаг болсон. Гэтэл нөхөн олговрыг ямарч шалтгаангүйгээр 30%-иар бууруулж, Нийслэлээс санхүүжүүлэх болсноор нийтийн тээврийн нөхөн олговор цаг хугацаандаа санхүүжигдэхгүйд хүрч нийтийн тээврийн хэвийн үйл ажиллагаа алдагдахад хүрнэ.

2015 онд 83705 ахмад настанд 26,2 тэрбум, 33934 хөгжлийн бэрхшээлтэй иргэнд 10,6 тэрбум, 113000 оюутанд 36,0 тэрбум бүгд 72,8 тэрбум төгрөгийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Боловсрол шинжлэх ухааны яам унааны зардлын нөхөн олговорт төсөвлөж Сангийн яаманд хүргүүлсэн. Яамдууд нийтийн тээврээр зорчих хүний тоогоо тохироод унааны зардлын нөхөн олговрыг тооцоолсон байтал 30%-иар бууруулж, нийслэлд шилжүүлж байгаа. Тиймээс бид үүнийг эсэргүүцэж байгаа юм. Нэгэнт л төсөвөөс халамж хэлбэрээр дээрх хүмүүст хөнгөлөлт олгодог юм чинь энэ мөнгөө бидэнд бус тэдгээр хүмүүст өөрсдөд нь өгөөд харин тэд нийтийн тээврээр үйлчлүүлэхдээ мөнгөө төлөөд явдаг  тогтолцоонд шилжүүлж өгөхийг хүсч байна.
 
-Цаашдаа  та бүхний зүгээс ямар арга хэмжээ авах вэ?
- “Нөхөн олговрын хэмжээг багасгаж нийслэлийн төсөв рүү шилжүүлж байгаа нь улс иргэддээ үзүүлэх халамжаасаа ухарч байгаа үйлдэл юм. Хэрвээ нөхөн олговрыг нийслэл рүү шилжүүлбэл бид 2015 оны нэгдүгээр сарын нэгнээс бүх хүнээс /оюутан, хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настан/ төлбөрийг нь авч зорчуулахаа мэдэгдэж байна.
 
-Иргэдийн дунд нийтийн тээврийнхэн жил бүр нөхөн олговор гэж улсын төсвөөс тэрбум тэрбумаар нь  мөнгө авдаг гэх ойлголт байдаг. Ер нь та бүхэнд олгож байгаа энэ мөнгө  дээр хэлсэн оюутан, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг тээвэрлэхэд хүрэлцдэг үү?
-Энэ төсөвлөсөн мөнгө нь хаанаа ч хүрэхгүй л дээ. Одоо энэ ахмадуудад төсөвлөөд байгаа мөнгө нь өдөрт ердөө 1300 төгрөг байгаа юм. Тэгээд бодохоор манайхан нэг газар хүрэх гэж 2-3 автобус дамждаг автобусны билет 500 төгрөг гэхээр хаанаа ч хүрэхгүй байх нь ойлгомжтой.
 
-Ирэх онд  олон улсын жишигт нийцсэн ухаалаг тээврийн хэрэгслийн системд шилжинэ гээд томоохон ажил төлөвлөөд байгаа. Тэгэхээр нийтийн тээврийн нөхөн олговрыг багасгасан нь энэ ажилд саад учруулах болов уу?
 -Мэдээж шинэ ажил эхлүүлэхэд санхүү хамгийн чухал. Тиймээс тодорхой хэмжээгээр саад учирах л байх.
 

Бид шударга төлөлтийн журамд шилжихийг хүсч байна. Та автобусанд суусан л бол хэн ч бай  мөнгөө төлөөд явдаг байх хэрэгтэй. Харин улсаас хөнгөлөлт үзүүлэх ёстой зорилтот бүлгийнхээ хүмүүст мөнгийг нь  өөрсдөд нь өгчих хэрэгтэй байгаа юм.


-Та бүхэн 1 сарын 1-нээс нөхөн олговор авахаас татгалзаж бүх хүмүүс өөрсдөө мөнгөө төлөөд явбал нийтийн тээврийн үйлчилгээгээ сайжруулж чадах уу?
-Бид энэ нөхөн олговрыг нь огт авахаа болъё гээд байгаа нь ийм л учиртай. Бид их хэмжээний алдагдалтай ажиллаж байна. Өнгөрсөн жил төсөв баталж өгөхдөө оюутнуудын билетны  мөнгийг 400 төгрөгөөр баталж өгсөн. Гэтэл автобусны билет өнөөдөр 500 төгрөг болсон. Үүний зөрүү болох 13,6 тэрбум төгрөгийг бид улсаас нэхээгүй. Төсөвт тодотгол хийхээрээ өгнөө л гэсэн одоо болтол өгөөгүй. Гэтэл энэ жил дахиад нөхөн олговрын хэмжээг бууруулж байгаа учир бид цаашид ингээд яваад байж чадахгүй. Ийм  байхад юун нийтийн тээврийн үйл ажиллагаа сайжирч ухаалаг болох. Тиймээс л бид шударга төлөлтийн журамд шилжиж та автобусанд суусан л бол хэн ч бай  мөнгөө төлөөд явдаг байх хэрэгтэй. Харин улсаас хөнгөлөлт үзүүлэх ёстой зорилтот бүлгийнхээ хүмүүст мөнгийг нь  өөрсдөд нь өгчих хэрэгтэй байгаа юм. Энд нэг зүйлийг нэмж хэлэхэд улсаас халамжийн мөнгө сар бүр авдаг эдгээр иргэд нийтийн тээврээр үнэгүй зорчоод жинхэнэ захын гэр хороололд хүнд хэцүү, сарын цалингаа амьдралдаа хүргэх гээд явж байгаа иргэд нь мөнгөө төлөөд явж байгаа нь шударга биш гэж бид үзэж байна.
 
Ярилцсанд баярлалаа
Б.Сансартуяа
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • анзо 2017-06-12 09:26:32
    Халамж тэтгэвэр барьцаалсан зээл олгож байна.
  • зөв шийдэх 2014-10-24 11:40:09
    Тэтгэврийн хөгшид,овутнууд,хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан хөнглөлттэй үнэ тогтооход буруу зүйлгүй,бүр үнэгүй байх бас дэмий,харин ЕБС-сурагчид тэр дундаа бага ангийн бяцхан хүүхдүүдийг үнийг чөлөөлөх хэрэгтэй,эцэг эх нь яг л цэцэрлэгийн хүүхэд шиг дагуулж явах шаардлагатай байдаг учраас та бүхэн хатуу үнэ тогтоож ард олноо чирэгдүүлж болохгүй шүү.Судалгаагаа сайн хийж,боломжийн үнэ тогтоовол нийтийн тээврээр зорчих иргэд ихсэнээ,мөн төлбрийн карт нэвтрүүлэх хэрэгтэй,энэ кондукторууд,жолооч нар орлогоосоо хумсалдаг байхаа.
    • цэлмэг 2014-10-25 02:01:29
      Иргэдээ ялгаварлаж болохгүй. Чи хөгжлийн бэрхшээлтэй тул үнэгүй унаанд сууж болно гэж хэлж болж байгаа бол чи хөгжлийн бэрхшээлтэй тул чамайг ажилд авахгүй гэж хэлж болно гэсэн үг. Үнэгүй унаанд суудаг, үнэгүй үйлчилгээ авдаг хүнд мөнгө хэрэггүй, ажил хэрэггүй гэсэн логик гарч байна. Иргэн бүрээ тэгш эрхтэй үнэ цэнэтэй болгох хэрэгтэй. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг өндөр цалинтай ажлын байраар хангаад өгөх хэрэгтэй. Настай хүмүүстээ хангалттай их тэтгэвэр өгөх хэрэгтэй. Тэр цагт энэ адлагдаад байгаа хүмүүс маань очих газраа таксигаар санаа амар яваад хүрдэг болно.
  • хадбаатар 2014-10-24 11:32:16
    бусад улс орнууд ахмад настан хүүхдүүдээ нийтийн тээвэртээ заавал хөнглөлт үзүүлдэг энэ олон автобус үйлчлээд өч төчнөөнөөрөө өнгөө хувиргаж давхиад ч нэмэр алга даа харин улаанбаатар хот бүх чиглэлдээ нарийн царигт төмөр тавьж түүгээрээ хүн ардаа хэл амгүй тээвэрлэвэл зохино,Ухаандаа тэр рельбусийн замыг бүх чиглэлд хоорондоо 15 15 н минутын зайтайгаар хотыг тойрч явдаг рейлбусийн замыг шийдчихвэл энэ луйварчин автобуснууд мөн микронууд хар аяндаа халагдах болно
  • nobody 2014-10-24 11:13:05
    yaj ingej chadaj bnaa bid 4 jiliin tursh undur tulbur tulj end tendhiin bagsh nariin unetei nomoor shahuulj etseg ehee zulgaaj baij arai gj ng surj bna avtobusaar unegui zorchih erhtei gj bodj bna.ta nar yaj uilchildeg bilee hun mal ch achchaad ingj uraldaj davihdaggui bzdee ta nariin uilchilgee ymar baigaag zahiin hun medne zavaan buduuleg konduktoruudad ni zagnuulj tulhuulj tednii huviin mashind suuchihsan ym shg yvdag bzdee
  • 123 2014-10-24 09:16:21
    Ug n busad uls ornuudad bugd mongoo tolj yavdag bololtoi yum bn lee. Tegj baij niitiin teevree hogjuulsen bh. Ene ih halamj, unegui tolborgui bolgon chini ali ch shatand hugjiliin saad bolj bga yum shigee.
  • jm 2014-10-24 07:06:31
    жолооч кондукторууд мөнгө шомбоддоãèéã áîëèóëààã¿é öàãò àøèãòàé àæèëëàõã¿é
  • зочин 2014-10-24 05:17:27
    Автобусныхан ээлжит ажиллагаагаа сэдэж байна, өөрсдөөс нь хамаарах юмаа \ соёлтой үйлчилгээ, уралдаж давхидаг, харьцаа муу, буудлаа зарлахгүй, автобус нь бохир явдаг, маршрутаа зөрчдөг, хүлээлгэдэг, шаардлага хүлээж авдаггүй, жолооч кондукторууд мөнгө шомбоддог, огцом зогсож хөдөлдөг, бариул нь эвдэрхий гээд олон\ огт ярихгүй засахыг боддоггүй нь харагдаж байна. Та нарынхаар бол зорчигч цөөрнө, орлого нэмэгдэхгүй тиймээс автобус ажилтанаа цөөлөх болно, Бүгдээс нь авах бол төрийн шийдвэр гарна, энэ бодлого алдагдахгүй байх, төлбөрийг 2-3 зуун төгрөг болговол хэрэгжиж болно.
  • zochun 2014-10-24 04:15:02
    Uhseniih ni zuv bdn. Muusain iumnuud daramtlaad bur surchihsan. Odoo baitlaa heden uvuu emee tahir dutuu humuusees mungu salgah sanaatai. Ichij uheesei. Ted chn bgaa hedhen tugruguu arai hiij hurgej yawaa uls ta nar shig taarsan bolgonoosoo mungu awdag ium bish. Gants bgaa unegui ium ni ter.
    • цэнгэл 2014-10-25 01:54:50
      Хэдэн өвөө эмээ, тахир дутуу хүмүүст чинь унааны мөнгийг нь өгдөг болгоё гээд байна. Тэд чинь хоёр гурван мянган төгрөг хармаалж яваад автобусанд өгөх чадваргүй хүмүүс үү? Чи тэгвэл настай хүмүүс, тахир дутуу хүмүүст үнэгүй бараа өгдөг дэлгүүр нээчихээч.
  • irgen 2014-10-24 04:00:12
    Zuv yum yarisan bna demjij bna
  • Иргэн 2014-10-24 03:08:56
    Сургуулийн хүүхдүүдээс мөнгө авдагийг болих хэрэгтэй. Бусад зорчигч нараас бүгдээс нь билет авдаг байх хэрэгтэй. Сарын 15000 мянган төгрөгний билет гаргачих хэрэгтэй. Ажлын 21 хоногт ажилдаа ирээд буцаад явдаг хүмүүст 10500 төгрөг л зарцуулж байгаа юм. Иймэрхүү байдлаар тооцоо хийгээд үзэх хэрэгтэй. Тэгвэл бас кондуктарийн ажлыг бага ч гэсэн хөнгөвчлөх сарын билет аваад яваад байх нь хүмүүст нэг бодлын амар байх.
    • alaachid 2014-10-24 03:28:27
      turiin mungu tumnii hurunguur toglson durakuud abtobusni tuhai oilgolttoi bdag yum uu, tumnii umnuus buu hutsaad hubisgalch dur esgeed bai
  • Чимэг 2014-10-24 02:38:43
    Амьдрал мэдэхгvй махан толгойтоо чи халамжийн менге хэдиййг авдагыг нь мэдэх vv.. Тэрний оронд кондукторууддаа хяналт тавьж сул кармалдагы нь болиулаач.Axмалууд бол улсад хийдгээ хийчихээд ганц эдэлж яваа юм нь энэ.Танай Жолооч Кондукторууд чинь сайн цалинтайш дээ даанч авсаныхаа зоргоор архиддаг
  • Áàëäàí 2014-10-24 02:25:59
    õàðèí ÷ íèéòèéí òýýâýð ÷èíü ¿éë÷ë¿¿ëýõã¿é áàéãàà õ¿ì¿¿ñèéí ìºíãèéã àâààä àøèãòàé àæèëëààä áàéãàà þì áèø ¿¿
    • Зочин 2014-10-24 03:33:36
      83000 ахмадуудын хэдэн хувь нь автобусаар зорчидог вэ? Эмзэг булгийнхэн л явдаг шуу ээ. Ядарсан ахмадууддаа тэтгэвэрийг нь нэмэхийн оронд юу гээд солиороод Байгаа юм бэ. 200 мянга явдаг улс юу идэж юундаа ууж автобусанд юугаа огох юм бэ боддоо малууд аа
      • тэргэл 2014-10-25 01:49:16
        Эргүү мал минь, улс унааных нь мөнгийг автобус компанид биш настангуудын гар дээр нь тавьж өгдөг болгоё гээд байна. Тэр унааны мөнгөө автобусанд суухдаа өгөөд яваад байж болохгүй юу?