Нийслэлд бүртгэлтэй 3780 иргэнд нөхөн сонгон шалгаруулалт явуулна

 

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах, нийслэл дэх газар өмчлөлийн ажлыг эрчимжүүлэх зорилгоор Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 10/39 дүгээр тогтоолоор Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Налайх Багануур, Багахангай дүүргүүдэд харъяалагдах нийт 15309 га газар бүхий 52 байршилд иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар шинээр өмчлүүлэхээр шийдвэрлэсэн.

Эхний ээлжинд Хан-Уул дүүргийн 12, 13 дугаар хороонд байрлах Эрдэнэтолгой, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны Соёондын ам, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Хожуулын ам, Багануур дүүргийн 4 дүгээр хороо Тариан булагийн 1-р хэсэг, Баганхангай дүүргийн 2 дугаар хороо Бор-Үзүүр зэрэг 5 байршилд 2014 оны 08 дугаар сарын 01-нээс 2014 оны 08 дугаар сарын 15-нд газар өмчлөлийн цахим системийг ашиглан нийт 1524 га газарт 14954 нийслэлд бүртгэлтэй иргэндэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлөх эрхийн нэгж талбарын байршлыг сонгох үйл ажиллагааг цахим хэлбэрээр амжилттай зохион байгуулсан.

Цахим системээр сонгогдож газар өмчлөх эрхтэй болсон 3780 иргэн монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн дагуу харъяа дүүргийн өмч газрын харилцааны албанд албан ёсоор өргөдөлөө өгөөгүй болон тухайн байршилд өмчлөх эрхээсээ татгалзсан  тул дээрх 5 байршилд бүртгүүлсэн боловч сонгогдоогүй иргэдийн дунд 2014 оны 10 сарын 24-ны 14:00 цагт нөхөн сонгон шалгаруулалтыг явуулах аж.
Байршил хүсэлтээ баталгаажуулаaгүй / иргэд/ Нийт тоо  
 
19 Эрдэнэ толгой ХУД 194 869  
50 Бор үзүүр БХД 500 1483  
6 Хожуулын ам БЗД 157 909  
48 Тариан булаг БНД 2156 7504  
30 Соёондын ам СХД 773 4189  
Бүгд 3780 14954
 
Ами
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2014-10-24 02:27:36
    Zaaval tuhain bairshild burtguulsen baidag ni ch yuv dee. Sonirhson buh irged oroltsoj bolohoor baival zugeer.