Эболагаар нас барсан эмч нарын гэр бүлд нөхөн төлбөр олгоно
Гвиней улсын Засгийн газраас эбола хумхаагаар нас барсан эмч, эмнэлгийн ажилтнуудын гэр бүлд 10 мянган ам.долларын нөхөн төлбөр олгохоор шийдвэрлэлээ.
 
Эбола хумхаагийн тархалттай тэмцэх ажлыг хариуцаж байгаа сайд С.Кеита “Нөхөн төлбөрийг зөвхөн эмч, сувилагч төдийгүй эмнэлгийн жолооч, зөөгч зэрэг ажилтны гэр бүлд олгоно” гэжээ.
 
Түүнээс гадна эбола вирусын халдвартай тэмцэх ажлын талаар ухуулга сурталчилгаа хийж байгаад амиа алдсан эмч, сэтгүүлч нийлсэн найман ажилтны гэр бүлд мөн олгох гэнэ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр эбола хумхаагаар 9936 хүн өвдсөнөөс 4877 хүн нас баржээ.

Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.