Маргааш болох НИТХ-аар машин ачилтын төлбөрийг 100 мянган төгрөг болгож батална

Улаанбаатар хотын  жолооч нарт автомашины зогсоол,  замын түгжрэл хоёр толгойны өвчин болдог. Ихэнхдээ зогсоол олддоггүй учир  машинаа зөвшөөрөлгүй газар байрлуулж, хөдөлгөөнд саад учруулдаг учир уг машиныг ачилтын компаниуд ачиж, замыг чөлөөлдөг.

 Нийслэлийн ИТХ-ын 2015 оны 12 дугаар сарын 24-ний хуралдаанаар “Нийслэлд тээврийн хэрэгслийг зориулалтын автомашинаар зөөж шилжүүлэх, түр саатуулах хашаа /байр/ ажиллуулах, үйл ажиллагааны төлбөрийн хэмжээг  хэлэлцэн тогтоож, тогтоолыг энэ сарын 1-нээс эхлэн дагаж мөрдөхөөр баталсан юм. Тус тогтоолоор нийслэлийн хэмжээнд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, түгжрэл саатлыг бууруулах зорилгоор  08:00-20:00 цагийн хооронд хориглосон гудамж замуудад зогсож  бусдын хөдөлгөөнд саад учруулсан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Мөн зориулалтын автомашинаар тээврийн хэрэгсэл зөөж шилжүүлэх төлбөрийг мотоцикл 30 000 төгрөг, суудлын автомашин, микробус, 3.5 тонн хүртэлх жинтэй ачааны автомашин, автобус 60 000 төг, 3.5 тонноос дээш жинтэй том оврын тээврийн хэрэгслийг 90 000 төгрөгөөр зөөж шилжүүлдэг байхаар тогтоосон.

Тэгвэл машин ачилтын төлбөрийг нэмэгдүүлэхээр төлөвлөж, одоо мөрдөгдөж байгаа машин ачлагын төлбөр 60 мянган төгрөгийг 100 мянган төгрөг болгон өөрчлөхөөр болсон байна. Энэ саналыг маргааш буюу гуравдугаар сарын 24-нд НИТХ-ын хурлаар батална. Холбогдох тогтоолын төслийг НИТX-ын дарга Ж.Батбаясгаланд энэ сарын 14-нд  өргөн мэдүүлсэн байна. Улаанбаатар хот дахь авто зогсоолыг гурван байршилд хуваах аж. Түүнчлэн бүсчлэлээс хамааран зогсоолын төлбөрийг ялгавартай тогтоох юм байна. Одоо жолооч нар нэг цагийн зогсоолын төлбөрт 1000-2000 төгрөг төлдөг бол авто зогсоол ашигласны төлбөрийн хувь хэмжээг шинэчлэн тогтоосны дараа 2000-3000 төгрөг төлдөг болох юм. Ингэж авто зогсоолын төлбөрийг нэмбэл иргэд төлбөр өндөртэй бүсэд хувийн автомашинаа унах нь багасахаас гадна зогсоолд машинаа удаан хугацаагаар тавих нь буурна гэж үзэж байгаа аж.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн. 2022-06-19 01:50:13
    Ард иргэд тийм 100.0₮ төлөх баян юм уу. Арай өөр арга алга уу. Торгох, мөлжих л арга байх юм.
  • ИРГЭД ЭЭ Л ШУЛЖ БАЙВАЛ БҮХ ЮМ ОК УУ 2022-03-24 07:09:05
    100,000 БОЛГОЧИХОД Л БҮХ ЮМ ОК УУ ...
  • зочин 2022-03-23 10:45:09
    Ачилт бол маш зөв арга хэмжээ. Нийтийн тээврийн замыг таглаад хөдлөхгүй байгаа машинуудыг даруй ачих хэрэгтэй. Автобусны буудлуудыг эзэлчихсэн машинууд зөндөө
  • зочин 2022-03-23 02:49:29
    Ачилт эхлэх цагийг өглөөний 7.00 болго оо. Сургуульд хүүхэд хүргэх, ажилд явах замын хөдөлгөөн эхлэхээс өмнө зам саад, таглаа арилсан байвал түгжрэл багасна.