Б.Болор-Эрдэнэ дарга аа, ''E-Mongolia''-гаар иргэдээ ''зарах нь уу''
Цахим Монгол боллоо хэмээн цар тахлын үед ч “том” дуугарч олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулж байсан Харилцаа, холбоо, мэдээлэл технологийн газар өнөөдөр өргөжин тэлж Цахим хөгжил, харилцаа холбооны яам болсон. Гэвч энэ нь нэмэгдэхүүний байрыг өөрчлөхөд нийлбэрийн чанар өөрчлөгддөггүй гэгч боллоо.
 
Тодруулбал өнгөрөгч Бямба гарагт фэйсбүүк дэх E-Mongolia пэйжийн нэр солигдож, NFT World LLC гэж өөрчлөгдөөд байгаа. Энэ талаар холбогдох яамнаас “E-Mongolia пэйж рүү өчигдөр /2022.02.26/ 17.16 цагт гадны этгээдүүд халдаж эхэлсэн. Бид халдлага эхэлсэн даруйд FB буюу метакомпани руу шуурхай мэдэгдсэний дагуу тухайн компанийн мэргэжилтнүүд ажиллаж эхэлсэн.
 
Чат хэсэгт халдлага болохоос нь өмнө бид пэйжээ эргүүлэн авсан. Манай чатыг хариуцдаг мэргэжилтний хэлж буйгаар чат хэсэгт иргэдийн мэдээллийг хадгалаагүй, иргэдэд үйлчилгээ үзүүлж дуусмагцаа мэдээллийг устгадаг гэсэн. Энэ нь зөвхөн пэйж хуудсанд гарсан халдлага буюу “E-Mongolia систем рүү гарсан халдлага биш” гэж тайлбараж байгаа.
 
Агентлаг байхаас нь даргаар нь ажиллаж, одоо яамных нь төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа Б.Болор-Эрдэнэ та гадны орнууд биднээс туршлага судлахаар хүсэлт өгдөг гэж ярьдаг ч үнэн хэрэгтээ үг, үйлдэл  чинь зөрж байгаагийн баталгаа нь энэ байлаа. Ёстой л сахил хүртээд шал дордов гэгч болчхож.
 
Уг нь E-Mongolia цахим үйлчилгээг иргэд, ААН-д зориулж төрийн үйлчилгээг цахим нэг цонхны үйлчилгээгээр авах боломжийг бүрдүүлэхээр эхлүүлсэн. Гэвч өнөөгийн нөхцөл байдлыг харвал монголчуудын бүхий л мэдээлэл олон нийтэд “худалдагдахад” гайхах зүйлгүйг баталлаа.
 
Түүнчлэн Б.Болор-Эрдэнэ “E-Mongolia-гийн аюулгүй байдалд итгэж болно, сар бүр – сая төгрөг зарцуулж эрсдэлийн үнэлгээ хийлгэдэг” гэж ярьж байсан. Мэдээж энэ бол үндсэн системээ хэлж байгаа байх.
 
Гэхдээ фэйсбүүк дэх пэйж хаягаар иргэд, олон нийтийн мэдээлэл алдагдаагүй гэх баталгаа үгүй. Учир нь үндсэн системээс мэдээлэл авах, туслалцаа хүсэхэд пэйж хаягийнхаа чат хэсгээр иргэдийн регистрийн дугаар бусад мэдээллийг авдаг. Тэгэхээр үүгээр дамжин хакеруудын гарт хэдийн орсон байх магадлалтай. Яах вэ, өөрсдөө бол Манай чатыг хариуцдаг мэргэжилтний хэлж буйгаар , чат хэсэгт иргэдийн мэдээллийг хадгалаагүй, иргэдэд үйлчилгээ үзүүлж дуусмагцаа мэдээллийг устгадаг гэж тайлбарлаж байгаа ч хариуцлага тооцуулахгүйн тулд хэн ч, юу ч гэж болно. Тэр ч утгаараа энэ удаагийн үйлдлийн балгаар тухайн пэйжээр хэчнээн хүний мэдээлэл алдагдаж, хакеруудын зах дээо хэзээ зарагдахыг таамаглашгүй нь.
ErenNews.mn
Б.Төгөлдөр
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • B Boloerdene  2022-03-29 00:40:44
    Халтар яагий хүүрэн чинь болио Хөдөөний яаагийййййййййй!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!