Архины хамааралтай хүний тоогоор тэргүүлж эхлэв
Манай улс архины хамааралтай хүний тоогоороо дэлхийд толгой цохих хэмжээнд болчихсон бололтой.
 
20 гаруй жилийн өмнө буюу 1990 онд манай улсын хүн амын 2.36 хувь нь архинаас хамааралтай буюу архинд донтох эмгэгтэй гэсэн судалгаа гарч байж. Тэгвэл 2019 онд энэ тоо 4.44 хувь болж өссөн нь дэлхийн бусад оронтой харьцуулахад хамгийн өндөр хувиар нэмэгдсэн үзүүлэлт болж байна.
 
Шинжлэх ухаан, статистикийн мэдээллийн сайт болох “Our World in Data” сайтад нийтлэгдсэн дээрх судалгаа нь улс орнуудын архины хэрэглээ, донтох эмгэгийн үзүүлэлтүүдийг 1990 он болон 2019 оны хооронд харьцуулахад Монгол Улс сүүлийн 29 жилийн хугацаанд 88 хувийн буюу харьцангуй өсөлттэй гарчээ.
 
Манай араас Англи улс 53 хувьтайгаар нэхсэн бол тус улс нь 1990 онд хүн амын 2.17 хувь нь архинаас хамааралтай байснаа 2019 онд 3.33 хувь болж нэмэгдсэн байна.
 
Эх сурвалж:  ErenNews.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2022-04-04 06:34:57
    араггүй л дээ. баттулга чинь спиртийг 17 вагоноор оруулж ирээд л шахаад угжад алаад байдаг байсан шүү дээ.