МҮЭ-ийн холбооноос үнийн өсөлтийг эсэргүүцэж улс орон даяар ''Цахим жагсаал'' зохион байгууллаа

Өнөөдөр /2022.04.06/ МҮЭ-ийн холбооноос улс орон даяар үнийн өсөлтийг эсэргүүцэж "Цахим жагсаал" зохион байгууллаа. Энэхүү цахим жагсаал цуглаанд МҮЭ-ийн холбооны аймаг, нийслэл, салбарын ҮЭ-ийн холбоодын төлөөлөл оролцлоо. Энэ үеэр МҮЭ-ийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Х.Буянжаргал сүүлийн долоо хоногийн байдлаар өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нийтдээ 25 хувиар нэмэгдээд байгааг онцолж байв.

Цахим жагсаалын эхэнд МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт ард иргэдийн нуруунд хүнд ачаа болж байгааг дурдаад, иргэдийн цалин хөлсийг нэмэгдүүлэх хүрээнд жагсаал цуглаан зохион байгуулах хүсэлтээ УИХ, Засгийн газарт дахин хүргүүлж, МҮЭ-ийн холбооноос шат дараатай тэмцлийн арга хэмжээг үр дүнд хүртэл нь зохион байгуулахаа илэрхийлж байсан юм. Түүнчлэн тэрээр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-д өргөн барьсан “Олон Улсын Хямралт Нөхцөл Байдлаас Үүдэлтэй Гол Нэр Төрлийн Бараа Бүтээгдэхүүний Үнийн Өсөлт, Хомсдолоос Сэргийлэх, Сөрөг Нөлөөллийг Бууруулах Тухай Хууль”-ийн төсөлд ҮЭ-ийн байгууллагаас хүргүүлж буй шаардлага, санал хүсэлтийг ҮЭ-ийн гишүүд Парламент.mn сайтын https://d.parliament.mn линкээр орж өгөхийг хүсэж байв.

Харин Цахим жагсаалд оролцож буй аймаг, нийслэл, салбарын ҮЭ-ийн холбоодын дарга, төлөөлөл өөрсдийн орон нутаг газар зүйн байршлаас хамаарч өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ханш дахин өсөж иргэдийн гарт хүрдэг талаар хэлж байсан юм. Тодруулбал алслагдсан баруун бүсийн аймаг болох Баян-Өлгий аймагт АИ92 шатахууны үнэ 2750 төгрөг байгаа ба өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг нийтийн тээврээр зөөвөрлөх явцад үнэ килограмм тутамдаа нэг мянган төгрөгөөр нэмэгдэж ирдгийг онцолж байсан юм.

Жагсаалд МҮЭ-ийн холбооны аймаг, нийслэл, салбарын ҮЭ-ийн 36 холбоо болон түүний гишүүд оролцлоо. Аймаг, нийслэл салбарын ҮЭ-ийн холбоод өөрсдийн байрандаа хэвлэлийн бага хурал зохион байгуулж газар зүйн байршлаас хамаарч өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ хэрхэн харилцан адилгүй нэмэгдэж байгаа харуулж байсан юм.

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.