А.Энхжин: Найман шарга захад СЗХ болон хуулийн байгууллагууд хамтран шалгалт хийж байгаа

Төрийн ордонд болж буй Монголын Эдийн засгийн чуулганы үеэр  Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжинтэй ярилцсаныг хүргэж байна.

А.Энхжин “Он гарснаас хойш төгрөгийн ханш ам.долларын эсрэг 5.8 хувиар суларсан. Энэ нь ковидын үед нэлээд эрсдэлтэй байсан бол сүүлийн хоёр сарын хугацаанд Орос, Украины хооронд үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан гадаад орчны тодорхой бус байдал нөлөөлж бидний төсөөлж байгаагүйгээр муудаж байна.  Үүнээс шалтгаалан гадаад валютын нөөц  болон төгрөгийн ханшинд тодорхой хэмжээнд нөлөөлж байна. Бусад улс орны мөнгөн тэмдэгттэй харьцуулвал харьцангуй сайн үзүүлэлт. Монголбанкны зүгээс шаардлагатай бодлогын арга хэмжээнүүдийг авч байгаа.

Мөн гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлийн ажлыг хийж байна. Ойрын хугацаад Монгол Улсад 1-2 тэрбум ам.долларын орох урсгал бий болох нь. Арилжааны банкууд тодорхой хэмжээний эх үүсвэр оруулж ирэхээр ажиллаж байгаагаас гадна Монголд үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн томоохон компаниуд болох "Оюутолгой", "Эрдэнэт", "Эрдэнэс Монгол" компаниуд валютын нөөц нэмэгдүүлэх хэмжээнд томоохон урсгал оруулж ирэхээр ажиллаж байна. Үүний үр дүнд нөөц харьцангуй нэмэгдэж ханш тогтворжино гэж харж байна. Хятадын хил дээр үүссэн нөхцөлийг шийдэхээр Засгийн газар ажиллаж байгаа. Уртын тээвэр дөрөвдүгээр сард багтаад эхэлчихвэл валютын орох урсгал нэмэгдэнэ гэж үзэж байна.

Монголбанк өнгөрсөн онд 20.9 тонн үнэт металл авсан авсан бол энэ жил 24 тонн алт худалдаж авах тооцоотой байгаа. Энэ нь 1-1.2 тэрбум долларын нөөцтэй тэнцэх хэмжээ. Одоогийн байдлаар Монголбанк 3.3 тэрбум ам.долларын буюу 6-7 сарын импортын хэрэгцээг хангахуйц хэмжээний валютын нөөцтэй байна. Иргэдийн хувьд ханш суларна гэсэн хүлээлтээс үүдэн төгрөгийн хуримтлалаа ам.долларт шилжүүлэх гэж яарах хэрэггүй.

Монголбанк валютын зохицуулалтын тухай хуулиараа албан ханшийг зарладаг. Монгол Улсын хувьд нийт валютын арилжааны 95 хувь нь банкны салбар буюу банк хоорондын зах дээр хийгддэг. 2021 онд нийт 17 тэрбум доллартай тэнцэх хэмжээний валютын арилжаа хийгдсэн.

Найман шарга дээр зарлагдаж байгаа ханш бол бэлэн арилжаалагдаж байгаа валютын ханш. Найман шарга захад Санхүүгийн зохицуулах хороо болон хуулийн байгууллагууд хамтран нарийн шалгалт хийж байна” гэв.

С.Тэлмэн
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • shaa sda 2022-04-08 04:35:59
    shaa muu avilagch gulug min
  • Zochin 2022-04-08 02:54:38
    Байрны үнэ үнэхээр бодит уу гэдэгт хяналт тавимаар байна. Үл хөдлөхийн зууч нэртэй баахан ченжүүд байрны үнэ хөөрөгдөж, иргэд ямар ч байр авах боломжгүй бна