Европын холбоо Казахстаны төрийн шинэчлэлийн явцыг дэмжив

Европын холбоо Казахстанд явуулж буй улс төрийн шинэчлэлийн явцыг дэмжиж, хэрэгжилтэд нь хяналт тавьж байна. Энэ тухай Нур-Султан хотод хүрэлцэн ирсэн Европын парламентын (ЕП) Төв Ази, Монгол Улстай хамтран ажиллах төлөөлөгчдийн дарга, парламентын Тээвэр, аялал жуулчлалын хорооны дэд дарга Андрис Америкс нар мэдэгдэв. Хоёр жил хагасын өмнө би Казахстанд айлчилснаас хойш их зүйл өөрчлөгдсөн. Казахстан, Европын холбоо хоёр ойр дотно түнш хэвээр байна. Бид тус улсад өрнөж буй улс төрийн шинэчлэлийн явцыг дэмжиж, түүний хэрэгжилтийг практикт сайн хянаж байна гэж тус улсын ГХЯ-ны хэвлэлийн алба түүний хэлснийг эш татав.

Европын парламентын төлөөлөгчид Бүгд Найрамдах Казахстан улс-Европын холбоо парламентын хамтын ажиллагааны хорооны 19 дүгээр хуралдаанд оролцохоор Нур-Султан хотод хүрэлцэн ирсэн байна. Европын парламентын төлөөлөгчдийн Казахстанд цагаа олсон айлчлал нь Казахстан, Европын холбооны улс төр, парламент хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, өргөтгөсөн түншлэл, хамтын ажиллагааны хүрээнд харилцан ажиллах шинэ ирээдүйтэй салбаруудыг хайхад нэмэлт түлхэц өгнө гэж хэлэлцээрийн талаар Гадаад хэргийн сайд Мухтар Тлеуберди уулзалтын үеэр мэдэгдсэн байна.

 “Зууны мэдээ” сонин
З.Батцэцэг
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • хотын иргэн 2022-04-13 10:05:03
    Казакстаны асуудал Европийн холбоонд ямар хамаатай юм бэ. Эсгий хийх газар нохой хэрэггүй шүү. Европийн холбоо, НАТО 2 яг адилхан самарна шүү...
  • zochin 2022-04-13 07:41:29
    Европын холбооны дээрэмчдээс Болгоомжтой байх хэрэгтэй, Казахстаны нефть, газын ордуудын 74.0 хувийг аль хэдийд хувьчлал нэрээр дэрэмдээд авсан.