С.Амарсайхан: МИК дундаас нь хувь авдаггүй бол иргэд ипотекийн зээлийг одоогийн 6 хувиас ч бага хүүтэй авах боломжтой
Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл хийлээ.
 
Тэрээр "Барилгын салбарыг дэмжих, иргэдийг хямд үнэтэй орон сууцаар хангахаар МУЗГ, Монголбанктай хамтран ажиллаж, Монголбанк санхүүжилтийг олгохоор болсон. 2013 оноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд нийт 5.2 их наядын санхүүжилтийг Монголбанк арилжааны банкуудаар дамжуулан хийсэн. "Монголын ипотекийн корпораци” буюу МИК ОССК ХХК-ийг төрийн өмчийн компани, Засгийн газрын нэг агентлаг гэж иргэд ойлгодог.  Гэтэл тус компани нь зүгээр л иргэдэд ипотекийн зээл зуучилсан гэдгээрээ хувь авч байна.
 
Өнгөрсөн хугацаанд ипотекийн зээлийн хүү 8 хувь байхад Монголбанк ипотекийн зээлийн санхүүжилтийн 90 хувийг 4 хувийн хүүтэйгээр  арилжааны банкуудад өгдөг. байсан.  Өнөөдөр ипотекийн зээл 6 хувийн хүүтэй болсон. Уг санхүүжилтийн 60 хувийг Монголбанк арилжааны банкуудад нэг хувийн хүүтэй олгож байгаа.

Зах зээлийн зарчмаараа өөрсдөө санхүүжилтээ босгоод төрийн болон Монголбанкны оролцоогүйгээр зээл олгож байгаа бол иргэдийн өөрсдийн сонголтын асуудал болох ч нэг хувийн хүүтэй санхүүжилтийг яагаад ийм хэмжээний хүүтэй болгож дарамт үүсгэж байгаа нь асуудал үүсгэж байна.

Санхүүгийн зохицуулах хороо Монголын ипотекийн корпорацид тавьдаг хяналтаа сайжруулах ёстой. Монголбанк ипотекийн зээлийн журмыг өөрчлөх ёстой. Монголын ипотекийн корпораци орон сууцны зээл тус бүрээс 1.6 хувийн хүү авсаар байна. Энэ зээлийн зохион байгуулалтыг илүү сайжруулан, зардлыг нь бууруулах ёстой. Ингэвэл ипотекийн зээлийн хүү буурах боломжтой" гэлээ. 
 

Хөтөлбөрийн эхний жилд буюу 2013 онд 6600 өрхөд 900 тэрбум төгрөгийн зээл олгосон бол түүнээс хойш санхүүжилт буурсаар 2020 онд 5800 өрхөд 409 тэрбум төгрөгийн орон сууцны зээл олгосон байна. Одоогийн байдлаар Монгол Улсын 900 мянган өрхийн 11 хувь нь ипотекийн зээлтэй байгаа аж.


Оллоо.мн


 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Баагий 2022-04-16 06:24:11
    Тэгээд пиздаа зохицуулаач дээ хүүрээ
  • Zochin 2022-04-14 10:53:08
    MIK bhgui bsn bol naad heden barilguudiin company chin buged dampuuraad, mgl ulsiin ed zasag ni odoo default boltson bh estoo
  • Зочин 2022-04-14 08:03:27
    Одоо тэгээд наад байгууллагаа татан буулгаачээ. 6-8% ийг жигд 5%-д оруулах боломж бна шүү.
  • Зочин 2022-04-14 06:52:26
    МИК гэж банкуудын байгуулсан зуучлагч дундаас нь шимтгэл авч байсныг нь өмнө нь мэдэж байсан юм бол олон иргэдийг дахин шулахаас нь өмнө мэдсэн үедээ зогсоохгүй...