Дэлхийн миссийн тэмцээнд амжилттай оролцож байгаа Т.Батцэцэгийн хэлний мэдлэгийг шүүмжлэх хүн олон байгаа. Гэхдээ тэрбээр тэмцээндээ тун амжилттай оролцож, авах ёстой оноогоо цуглуулсаар байгаа юм.
Энэ талаар Дэлхийн миссийн төлөө өрсөлдөж буй тэрбээр өөрийн нүүр хуудсаараа дамжуулан сэтгэлийн үгээ дайжээ.
Т.Батцэцэг “Арванхоёрдугаар сарын 14 удахгүй боллоо. Энэ хүртэл олон амжилт гаргалаа, үнэхээр баяртай байна. Монголынхоо хувьд байгаагүй амжилт гаргасан. Улам их амжилт гаргахын төлөө бүхнээ дайчилж байна. 130 гаруй орноос шалгаруулалт бүр дээр топ финальд үлдэнэ гэдэг том амжилт. Одоо сүүлийн өдөр л бүх зүйл шийдэгдэнэ. Авах ёстой оноогоо бүгдийг нь цуглуулаад явж байна.
Өглөө бүр таван цагийн үед босч, өдөр бүр эрч хүчээр дүүрэн. Ядарч байсан ч хамаагүй би монголын төлөө учраас. Өдөрт таван цаг л унтаж, өдөржингөө үйл ажиллагаатай ачаалал ихтэй байгаа ч тэрүүхэн үедээ хүнд хэцүү санагдсан ч бай, үгүй ч бай хожмоо мөнхөд дурсагдах зүйл минь учраас надад сайхан байна.
Хэн ч энд ирэх гэж яаж их шаргуу хөдөлмөрлөдөг гэдгийг хэн ч ойлгохгүй, яриад ч ойлгохгүй. Би зөв гэсэн зүйлээ л өөрийн чадах чинээгээр хийж байна. Гэхдээ би энд хэцүү байлаа гэж та нарт ойлгуулах гэсэн юм биш.
Мэдээж хэл тааруухан байгааг мэдэж байна. Гэхдээ энд ойлголцоод л хийх ёстойгоо хийгээд явж байна. Боломж бололцоо байсан бол илүү сайн сурч болох байсан. Гэхдээ надад бас нас байна, хийх зүйл ч зөндөө байна. Амьдрал ямар баялаг гээч залуусаа.
Энэ олон хүний итгэл надад найдварыг төрүүлж, бас шүүмжлэл намайг улам хурцалж эрч хүчтэйгээр урагшаа тэмүүлж байна. Намайг хурцалж байдаг та нарт баярлалаа. За одоо битгий янз бүрийн хэл амаар доромжлоорой. Та бүхэн надад бодлоо хэлсэн, би ч бас бодлоо хэллээ” хэмээжээ.
Г.Уянга
olloo.mn