Зарим эмийн үйлдвэрийн  Витамин С уусмалыг зах зээлээс татжээ
Аймаг, нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх, худалдаалах байгууллагуудйн үйл ажиллагаанд Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хоёр үе шаттай шалгалт явуулжээ.
Улсын хэмжээнд 209 эм ханган нийлүүлэх байгууллага түүний салбар, 1311 эмийн сан ажиллаж байгаагаас 43 эм ханган нийлүүлэх байгууллага буюу 20.5 хувь, 393 эмийн сан буюу 29.9 хувь нь хяналт шалгалт, зөвлөн туслах үйлчилгээнд хамрагджээ.

Шалгалтын явцад Эм хангамжийн байгууллагуудаас нийт 173 эрүүл зүйн арчдас, 53 агаарын шинжлэгдэхүүн, ундны уснаас 3 дээж авч лабораторийн шинжилгээнд хамруулан шинжилгээний дүнг үндэслэн улсын байцаагчийн дүгнэлт гаргаж зөрчилтэй байгууллагуудад хугацаатай үүрэг даалгавар өгөн шинжилгээг дахин авч зөрчлийг арилгуулан ажилласан.

“Астрафарм”, “Түшиглэн”, “Мөнхийн тун”, “”Мон-Адонис эмийн үйлдвэрүүдэд үйлдвэрлэсэн Витамин С уусмал эм нь улсын стандарт эсвэл фармакопейн өгүүлэлгүйгээр үйлдвэрлэгдэн зах зээлд гаргасныг буцаан татан авалт хийлгэн гүйцэтгэлд улсын хэмжээнд хяналт хийн таслан зогсоожээ.
Үүнээс гадна Баян-Өлгий аймгийн “Байбулган” эмийн сангийн эм найруулах өрөөнд хадгалагдаж байсан Новокойн, риванол, натрийн гидрокарбонат, натрийн хлорид, амидопирин, калийн хлорид, магнийн сульфат, салицилийн хүчил, натрийн бромид, борын хүчил, сульфацил натри гэсэн хаягуудтай шилэн сав болон гялгар уутанд савласан, бэлдсэн болон хадгалах хугацаа, үнэ тодорхойгүй нийт 1,660 кг орчим хэмжээтэй нунтаг эмүүдийг шалгалтын бүрэлдэхүүн болон шалгуулагчдыг байлцуулан газар дээр нь устгасан байна.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2014-12-08 02:17:21
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.57
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2014-12-08 01:56:05
    Болимоор юм аа энэ мэргэжлийн хяналтын газар, Наад витамин С чинь хэдэн жил зарагдаа биз дээ.
    103.10.21.60
    Мэдэгдсэн Хариулах