Хачгаар дамжих халдварт өвчнөөс урьдчилан сэргийлье

Дэлхийд хачгаар дамжин халдварлах 25 халдварт өвчин бүртгэгдсэн байдаг. Монгол улсын хэмжээнд Хачигт энцефалит, Хачигт риккетсиоз, Хачигт боррелиоз 3 төрлийн  өвчлөл жил бүр бүртгэгдэж байна. Хачгаар дамжих халдварын улиралчлал  эхэлж байгаатай холбоотой иргэд хачигт хазуулахаас урьдчилан сэргийлэхийг ЗӨСҮТ анхааруулж байна.

Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

  • Цайвар өнгийн тод хувцас өмсөхөд биед ассан хачгийг амархан олж харах боломжтой.

  • Урт ханцуйтай цамц,  малгай, өмд өмсөх, өмдний түрийг оймсон дотроо хийх, эсвэл урт түрийтэй гутал өмсвөл биед хачиг асахаас хамгаална.

  • Халдвар дамжуулагч хачгуудын тархалттай бүс нутагт явахдаа 2-3 цаг тутамд биедээ хачиг бий эсэхийг шалгах.  Биеийн нимгэн арьстай, хөлсөрхөг хэсгүүдийг сайтар шалгах хэрэгтэй.

  • Хачигт энцефалитын өвчний голомттой нутгийн оршин суугчид, уг нутагт зорчигч нар хачигт энцефалитын эсрэг дархлаажуултад бүрэн хамрагдах шаардлагатай. Уг өвчин нь халууралт хордлого, төв мэдрэлийн тогтолцооны гэмтлээр илэрдэг, эмнэлзүйн хүнд хэлбэрээр илэрдэг, хүндрэл, үлдэц ихтэй өвчин.

Ямар үед хачигт хазуулах эрсдэлтэй вэ?

  • Ой модонд зугаалах, мод бэлтгэх, жимс, эмийн ургамал түүх

  • Ямаа самнах, хонь хяргах, ноос, ноолуур боловсруулах

Хэн эрсдэлд өртөх вэ?

  • Голомтот нутагт аялагч, зорчигч, оюутан залуус

  • Голомтот нутгийн эрсдэлт бүлгийн хүн ам

  • Хөдөө аж ахуй, барилга, геологи хайгуулын, модны аж ахуй эрхлэгчид

  • Эрүүл мэндийн байгууллагын болон цэрэг, онцгой байдлын ажилтнууд

  • Ноос, ноолуурын үйлдвэрт ажиллагсад

Хэрвээ та хачигт хазуулсан тохиолдолд хазуулснаас хойш 1-14 хоногийн дараа халуурах, толгой өвдөх, тууралт гарах, ядрах, үе мөч, булчин өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл эмнэлгийн байгууллагад яаралтай хандаарай.

Хэрхэн дархлаажуулалтад хамрагдах вэ?

  • Харьяа эрүүл мэндийн төвүүд

  • Халдварт өвчин судлалын үндэсний төв – Сайн дурын дархлаажуулалтын кабинет





 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.