Шадар сайд С.Амарсайхан ШӨХТГ-т ажиллаж байна

Гол нэр төрлийн зарим бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг буруулах тухай хуулийн хэрэгжилтийг хангуулахтай холбоотой асуудлаар Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ШӨХТГ-т ажиллаж байна.

Он гарснаас хойш Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ 50 орчим хувиар өссөн, Ковидын дараах эдийн засгийн хүндрэл, ачаа барааны тээвэрлэлт нийлүүлэлт болон хөрш орнуудын хурцадмал нөхцөл байдлын улмаас үнийн өсөлт тулгамдсан асуудал болоод буй.

Энэ цаг үед зах зээлийн шударга өрсөлдөөнийг хангуулах, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр ажлаа эрчимжүүлэх, аливаа бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийг үндэслэлгүй өсгөх, зохиомол хомстол бий болгох, үгсэн хуйвалдаж үнэ нэмэхээс урьдчилан сэргийлж, сайтар хяналт тавьж ажиллахыг ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуунд даалгалаа.

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.