Хөнгөн галт тэрэгний төсөлтэй холбоотой асуудлаар ажлын хэсэг байгуулна

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2022.04.25/ хуралдаж, хоёр асуудал хэлэлцлээ.

1. Зөрчлийн тухай болон Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг дэмжиж, ажлын хэсэг байгуулж ажиллахаар боллоо. Ажлын хэсгийн дүгнэлтийг бүлгийн хуралдаанаар дахин хэлэлцэх шаардлагатай гэж үзсэн

2. Монгол Улсын 2022 оны төсвийн тодотголыг УИХ-аар өнгөрсөн долоо хоногт хэлэлцэх үед дагаж 10 хууль, 4 тогтоолын төслийг УИХ-д өргөн барьсан. Үүнд Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд Засгийн газраас зээлийн баталгаа гаргах тухай тогтоол байсан. Уг тогтоолыг МАН-ын бүлэг хэлэлцлээ. Нийслэлийн түгжрэлийг бууруулах асуудал учраас нийслэлийн удирдлагууд хуралдаанд оролцож, LRT төслийн танилцуулга хийн гишүүд асуулт асууж, хариулт авсан. Бүлгийн гишүүд төслийг хэлэлцээд, дахин хэлэлцэх шаардлагатай гэж үзээд УИХ-аас ажлын хэсэг байгуулж ажиллахаар боллоо.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.