Байнд ч үгүй, банзанд ч үгүй
“Оюутолгойн гэрээ манай улсад ашиггүй учраас өөрчлөх ёстой. Боломжийг алдвал 15 жил хүлээх болно” хэмээн УИХ-ын гишүүн Р.Амаржаргал өөрийн цахим хуудаст жиргэжээ. Түүний энэхүү жиргээнд олон хүн байр сууриа илэрхийлсэн байна. Хамгийн гол нь хэрхэн өөрчлөх, яг ямар асуудлыг хөндөх, тусгах ёстой вэ гэдгийг тодорхойлох хэрэгтэй хэмээн тэд саналаа бичжээ.

Уг нь энэ төсөл бидний аврагч байх учиртай. Гэвч хөлөө жийлцэн, мэтгэлцсээр хоёр жилийг үдэв. Энэ хооронд авах ёстойгоо буруу, зөрүү харж гаргасаар байгаа тухай албан бус эх сурвалж хэлж байв. Бид одоо яах ёстой вэ. Байнд ч үгүй банзанд ч үгүй хоцрох уу, эсвэл. Бид “Ахаа алд, дүүгээ дэлэм хүндэл” гэлцдэг бол гадныхан бидэнд өөрөөсөө бусдыг бүү тоо хэмээн тулгадаг бололтой. Учир нь дэлхийд данстай компани хөгжиж буй орны төр, засгийг хурууныхаа үзүүрээр хөдөлгөж байгаа нь үүний тод жишээ.
 
“Туркойз Хилл” компанийн эзэмшлийг Монгол Улс худалдаж авснаар өнгөрсөн есдүгээр сарын байдлаар 751.2 сая ам.доллар, түүний хүүд 153.7 сая ам.доллар төлнө гэсэн тооцооллыг гаргасан байна. Үүнд 2010 оны балансын 282.5 сая ам.долларын будлиан бий. Мөн дээрх дүн нь манай талд огт мэдэгдэлгүй хийсэн санхүүжилт хэмээн УИХ-ын гишүүн С.Ганбаатар хэллээ. Тиймээс 34 хувьд ногдох өр, зээлийг нягтлах ёстой аж. Ийнхүү тоочоод байвал олон зүйл бий.
 
“Оюутолгой төслийн хүрээнд үйлдвэрлэх зөвхөн дайвар бүтээгдэхүүний орлого төслийн үйлдвэрлэлийн зардлыг нөхөөд илүү гарна” хэмээн эдийн засагчид хэлдэг. Гэсэн хэдий ч ирэх жилийг өнөтэй давахын тулд мөлжиж болох олон толгойгоо тойглосоор л байгаа. Оюутолгой төслийг хэрэгжүүлэгч “Айвенхоу Майнз” нэрээ өөрчилж Turquoise Hill Resources болгосноос гадна тус компанийн хяналтын багцыг “Рио Тинто” гэх магнат эзэмшдэг болсон. Яг одоогийн байдлаар төслийн хөрөнгө оруулалт, хяналтын талаар хэнбугай ч мэдээлэл авч чадахгүй байгаа. Үүнийгээ ч хэлдэг. Давахгүй гэсэн даваагаар гурав давдаг монгол ухааныг Оюутолгой төслийнхөн эсрэгээр нь харуулж буй юм. Гэхдээ Оюутолгой төсөл монголчуудын хувьд төдийгүй “Рио Тинто”-гийн хувьд ч маш чухал хэвээр байгаа. Оюутолгой нь дан ганц зэс бус олон баялгийн орд. Тус ордын зэсийн нөөц 30 гаруй сая тонн боловч алтны нөөц нь 1328 тонн, мөнгөнийх 7601 тонн, молибденийнх 81600 тонн гэж тогтоожээ.

Оюутолгойгоос орох ашгийг харсаар улс орны эдийн засаг хямарч, улс амьтны хэтэвч хоосорсон гэхэд хилсдэхгүй. Янз бүрээр мэрүүлсээр байгаад мөлжүүргүй толгой болчихсон ч юм шиг. Аливаа зүйл удаашраад ирэхээрээ улиг болдог муу талтай.

Хамгийн гол нь бид мэтгэлцэж суух зуур цаг хугацаа, мөнгө урссаар байгаа юм. Үүний цаана олон толгойгоо тойглож эдийн засгийн хямралаас гарна гэсэн хүлээлт талаар болох вий гэсэн болгоомжлол бас бий. Шинэчлэх, эс шинэчлэх, дийлэх, дийлдэх тухай ярьсаар хоног хожих арга хуучирсан гэдгийг ч олон хүн хэлж байгаа юм. Тиймээс гарц нь юу байж болохыг хэлэлцэх цаг болжээ.
 
Зууны мэдээ
Д.Оюунчимэг
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2014-12-08 15:39:19
    za oyu tolgoigooc jiriin mongol irgen ashig hurteed $ awaad suuj bna gedeg yostoi nuguu ungut zuud gedeg bailgui dee
    112.72.11.67
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-12-08 08:00:53
    Наад оюу толгой нь гэрээ гэж наад хэдэн малаа гуйж байаар . газар нь монголын ард түмний өмч юм чинь . одоо хэдэн ногоонон нэмэгдхээс өмнө хөрөнгийн өгөөд...
    203.194.114.248
    Мэдэгдсэн Хариулах
  • баярцогт уу даа 2014-12-08 05:17:51
    20 000 хувьсагчтай 9 сар байцаагдаад 9 эрүү давсан овоо хужаагийн сүнс эрлийз хурлийз даа go home chiina mongolia эх орныг минь зарсан явдаг үхдэл china-mongoli...
    203.194.114.161
    Мэдэгдсэн Хариулах
  • уншигч 2014-12-08 02:42:58
    17 мянган хувьсагчтай гэрээг Баярцогт хийсэн, тэгээд ашигтай гээд л батлаад байсан, тэгэхээр амаржаргалаа чи баярцогтоос нэг асуу даа
    202.179.0.238
    Мэдэгдсэн Хариулах
  • яагаад яагаад 2014-12-08 02:14:26
    эрдэнэтээс том энэ төслийн 51ийш одоо л авч чадахгүй юм бол хаая л даа монголчууд турж өлсөж үхэхгүй. үндэстэн дамнасан гайгийн тэжээсэн china mongolia гөлөг ...
    203.194.114.98
    Мэдэгдсэн Хариулах
  • 1958.mn 2014-12-08 02:13:10
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.57
    Мэдэгдсэн Хариулах