ОХУ-аас Монголд нийлүүлэх түлш, шатахууны үнэд хөнгөлөлт үзүүлэх боломж, шатахууны төлбөрийг хийх нөхцөлийн талаар санал солилцлоо

Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны орлогч сайд А.В.Груздевтэй Москва хотноо 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр уулзаж, манай улсын уул уурхайн үйлдвэрлэлд нэн шаардлагатай бүтээгдэхүүнүүдийг гуравдагч улсаас ОХУ-ын нутаг дэвсгэрээр дамжуулан тээвэрлэхэд гарч болзошгүй хүндрэлийг шуурхай шийдвэрлэхэд шууд харилцан хамтран ажиллаж байхаар тохирлоо.

ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны орлогч сайд Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдыг Екатеринбург хотноо ирэх 7 дугаар сарын 4-7-ны өдрүүдэд болох олон улсын аж үйлдвэрийн “ИННОПРОМ” XII үзэсгэлэнд урьж, тус арга хэмжээнд Монголын аж ахуйн нэгжүүдийн өргөн төлөөлөл оролцуулахыг хүсэлт болгов.

Дэд сайд С.Батнайрамдал Монгол Улсын газрын тосны бүтээгдэхүүн импортлогчдын төлөөлөгчдийн хамт "Роснефть” компанийн удирдлагуудтай 4 дүгээр сарын 28-ны өдөр уулзаж, ОХУ-аас Монголд нийлүүлэх түлш, шатахууны үнэд хөнгөлөлт үзүүлэх боломж, түүнчлэн түлш, шатахууны төлбөрийг хийх нөхцөлийн талаар санал солилцлоо. Уулзалтын үеэр монголын талаас дэвшүүлсэн тодорхой саналуудыг "Роснефть" компани судалж, ойрын хугацаанд хариу өгөхөө мэдэгдэв.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • хотын иргэн 2022-04-30 10:47:58
    Манай улс чинь ОХУ-тай найрамдалт харилцаатай улсуудын тоонд багттаг биз дээ. Тийм улсууддаа шатахууныг хүссэн үнээр нь нийлүүлнэ гэж байсан, тэгээд авалдаа..