Ерөнхий сайд аа, төрийн үйлчилгээ ийм л байна
Ингэж хэлэхийн учир нь “Солонгос улс руу иргэдийг гэрээгээр явуулах бүртгэл 4 дүгээр сарын 25, 26, 27-нд буюу 3 өдөр үргэлжилж 2200 хүнийг бүртгэнэ” гэсэн зарыг Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас тараасан. Болзоот өдөр ирэхэд иргэд бүртгүүлэх гэж ёстой л махаа идэж, мааюугаа чирж ноцолдсоор байтал бүртгэж дууссан гэх мэдээллийг эхний өдрийн 15:15 цагт өгч иргэдийг ёстой л бухимдуулсан.
 
Хөдөлмөр халамж үйлчилгээний газрынхан “Бидний  алдаа боллоо. Ачаалал хэт их байсан. Бид тооцооллоо буруу хийлээ” гэсэн тайлбар хийж арьсаа хамгаалах гэж оролдсон.
 
Гэтэл “Сүүнд халсан хүн тараг үлээнэ” гэгчээр анхнаасаа хуудуутай ажиллаж 800 орчим хүнийг ар өврийхөө хаалгаар бүртгэсэнээ нуух гэж бүр  ч бантан хутгаж орхив. Тэдэнд хүний үнэр, хүн чанар гэж байна уу. Хүний хөдөлмөрийн яасан их дэвсэлнэ вэ. Азаар бүртгүүлж амжсан хүмүүсийн мөнгийг нь буцааж данс руу нь хийгээд “Бүртгэл цуцлагдлаа” гэсэн хөгийн тайлбар өгсөн байх юм.
 
Хэнд тунирхаж, хэнд ихэрхээд байгаа юм бэ. Тус газрын цэвэрлэгчээс эхлээд ганц нэг хүнээ шургуулаад амжсан гэх яриа гаруут л бүртгүүлсэн хүмүүсийн хөдөлмөрийг ийнхүү дэвсэлж “Бүртгэл 5 сарын 10-даар дахин явагдана” гээд хүмүүсийг чирэгдүүлж байгаа төрийн албан хаагчдын ёс зүй энэ.
 
Уг нь арын хаалгаар бүртгүүлсэн нөхдүүдийг бор зүрхээрээ цахим орчныг сахин байж бүртгүүлсэн нөхдүүдийг ялгаж салгахад маш амархан гэдгийг тус газрын зарим эх сурвалж ч хэлж байсан юм. Гэтэл Хөдөлмөр халамж үйлчилгээнийхэн ийнхүү ард иргэдийн эрхийг уландаа гишгэлж ард түмнээр тоглож байна. Бүтэн өдрийн ажлаа алдан байж хийсэн ажлыг нь ийнхүү салхинд хийсгэж орхилоо. Энэ бол ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ АРД ТҮМЭНД ХЭРХЭН ХҮРЧ БАЙДГИЙН ТОД ЖИШЭЭ.
 
Тэгээд ч 2200 хүнийг бүртгэхэд ээрч гацаад байсан хэрнээ одоо 4400 хүн бүртгэх юм гэнэ. Эндээс харахад ЦАХИМ МОНГОЛ болж чадаж байна уу, үгүй юу гэдгээ шалгах гээд байгаа ч юм шиг.
 
Уг нь БНСУ-д ажиллах хүчин хомстсон тул 2022 онд 7000 ажилчин авна гэж байгаа. Гэтэл 2020 онд бүртгүүлээд тэнцсэн 350 хүн одоо болтол яваагүй байгаа шүү дээ. Гэтэл ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ нэг иймэрхүү л байна.

ErenNews.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.