
Австрали улсад суух Элчин зөвлөхөөр томилогдон ажиллаж байсан УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан эх орондоо эргэн иржээ.
Тэрбээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өнөөдөр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт хүргүүлсэн бөгөөд үүнээс хойш чөлөөт иргэний МАНАН дэглэмийн эсрэг тэмцлээ үргэлжлүүлнэ гэлээ.
Ж.Батзандан "Монгол Улсын нөхцөл байдал амаргүй байгаа урдаа ковидтой, хойноо дайнтай байгаа. Гэсэн хэдий ч амьдрал үргэлжлэх ёстой, тэмцэл үргэлжлэх ёстой гэж үзэж байна. Иймд МАНАН дэглэмийн эсрэг эхлүүлсэн тэмцлээ үргэлжлүүлэхээр Австрали, Шинэ Зеланд, Швейцарийн загварт суурилсан хөгжлийн шинэ бодлого хэрэгжүүлэхээр Монголдоо эргэн ирлээ. Өнөөдөр бид жижиг Монголд биш Их Монгол Улсад амьдрах ёстой. Их Монголын иргэддээ удахгүй Их засаг Үндсэн хуулийг батлуулж бэлэг барих болно. Шинэ хувьсгал буюу Монголыг аврах 18 хувьсгал удахгүй эхлэх болно" гэлээ.
С.Тайшир