Шүүхийн ерөнхий зөвлөлийн ээлжит хуралдаан маргааш болно

Шүүхийн ерөнхий зөвлөлийн ээлжит хуралдаан 2022 оны тавдугаар сарын 5-ны өдөр болно.

Тус хуралдаанаар нөлөөллийн мэдүүлэг шалган шийдвэрлүүлэх, шүүгчийг сэлгэн ажиллуулах, Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуралдааны дэгд нэмэлт, өөрчлөлт оруулах, Шүүгчийг албан тушаалаас чөлөөлүүлэх саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ.

Мөн шүүх хуралдааны явцын дууны, дуу-дүрсний бичлэгийг баталгаажуулж, архивлах болон шүүгчид чөлөө олгох журмуудыг тус тус хэлэлцэнэ.

Түүнчлэн, Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн үйл ажиллагааны дүрэм, эвлэрүүлэн зуучлагчид гаргах өргөдөл, эвлэрлийн гэрээ болон мэдэгдэх хуудасны загвар батлах тухай асуудлуудыг хэлэлцэнэ.

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2022-05-04 04:08:23
    зүмбэрэллахмыг дарга болгодог шал тэнэгүүд шүүхийн ажлыг шүүхийнхэн өөрсдөө л хийж чадна шүү