Оюутны холбооны тэргүүн өлсгөлөнгөө зогсоожээ
Эрх баригчид нь шаардлагыг нь хүлээж авахгүйгээр барахгүй хүчээр тараахыг оролдох болсноор тэмцлийн хурц хэлбэрийг сонгон, амь насаараа дэнчин тавьж, өлсгөлөн зарлаад байсан Хонконгийн оюутны холбооны тэргүүн Жошуа Вонг дөрвөн өдрийн дараа буюу өнгөрсөн бямба гарагаас эхлэн өлсгөлөнгөө зогсоолоо. Тэрбээр 108 цаг өлсгөлөн зарласны эцэст эмчийн зөвлөгөөний дагуу зогсоосон гэж хэлсэн аж. Гэсэн ч тэмцлээ цаашид ч үргэлжлүүлсээр байх болно хэмээжээ. Түүнтэй хамт өлсгөлөн зарласан бусад оюутнууд одоо хүртэл хоол идээгүй байгаа аж. Оюутнууд манлайлан оролцож буй Хонконгийн ардчиллын төлөөх хөдөлгөөнийхөн дараагийн сонгуульд нэр дэвшигчдийг Бээжингийн талд хянуулах ёстой гэсэн болзлыг эсэргүүцэн гудамжинд гарч жагссаар хоёр cap гаруйн хугацааг үдээд байгаа юм.
 
Хонконгийн Гүйцэтгэх засаглалын тэргүүн Люн Чун Ины өнгөрсөн долоо хоногт хийсэн “Эсэргүүцлийн хөдөлгөөнөө нэн даруй зогсоохгүй бол цагдаа нарт хүч хэрэглэхийг тушаана” гэх утга бүхий сүрдүүлсэн мэдэгдлийн дараа оюутны холбооны тэргүүн Жошуа Вонг хоёр оюутны хамт тодорхойгүй хугацаагаар өлсгөлөн зарлаж эхэлсэн юм. Гэвч тус улсын Засгийн газар жагсагчдын шаардлагад буулт хийсэнгүй. “Биднийг буулт хийлгэх зорилготой өлсгөлөн зарлах зэрэг хууль бус ажиллагааг Засгийн газар хүлээн зөвшөөрөхгүй” гэж Хонконгийн албаныхан мэдэгдсэн байна.
 
Монголын мэдээ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2014-12-08 04:33:32
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.57
    Мэдэгдсэн Хариулах