Ард иргэд МИК-ээр дамжуулж ''сахал'' Д.Эрдэнэбилэгийг ''угжиж'' байжээ
Иргэд орон сууцтай болох гэсэн хүсэл, төрөөдлөө МИК-ийн өмнө очоод хаядаг. Тодруулбал, бүхий л шаардлагатай материал, бичиг баримт, урьдчилгаагаа бүрдүүлээд сонгосон банк нь зөвшөөрсөн ч МИК татгалзсан бол тэгээд л дуслаа гэсэн үг.
 
Өнгөрсөн хугацаанд хичнээн иргэн ингэж орон сууцны хэрэгцээгээрээ боомилуулсныг одоо шалгах цаг нь болсон.
 
Шадар сайд С.Амарсайхан МИК-ийн булхайг ил болгосноор өдгөө “сахал” гэх Д.Эрдэнэбилэгийн булай ч илчлэгдэж эхэлсэн.
 
Өдгөө Санхүүгийн зохицуулах хорооноос МИК-д шалгалт орчихсон байгаа. Учир нь тус корпорацийн Эрсдэлийн санд байх ёстой 400 гаруй тэрбум төгрөгийг “Юнайтед Банкинг Корпорэйшн” гэх компани хөрөнгө оруулалт нэрээр авчихсан.
 
Энэ талаар МИК-ийн удирдлагууд болон Шадар сайд, Ажлын хэсгийнхний уулзалтын үеэр БХБЯ-ны дэд сайд Э.Золбоо тодорхой хэлсэн. Тэрбээр “2020 онд цар тахлын нөхуөл байдалтай холбогдуулан ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулахаас өмнө Эрсдэлийн буюу нөөцийн санд 400 гаруй тэрбум төгрөг байршиж байгаа гэж үзэж байсан. Гэтэл энэ мөнгийг “Юнайтед Банкинг Корпорэйшн”д хөрөнгө оруулалт нэрээр өгчихсөн байна. Үүнд би их гайхаж байгаа. Ямар нэгэн эрсдэл өнөөдөр маргааш боллоо гэхэд энэ мөнгө нэгдүгээрт дансандаа бэлэн байх ёстой. Хоёрдугаарт хадгаламжийн хүүгээрээ өсч байх ёстой. Тэр хадгаламжийн хүү нь нэмэгдээд хүү бодогдоод өсч байх ёстой. Гэтэл энэ мөнгө хадгаламжийн хүүгийн хэлбэрээр байгаа, байсан эсэх нь тодорхойгүй. Харин өөр компанид хөрөнгө оруулалт болоод гарчихсан байна. Энэ нь юуны хөрөнгө оруулалт вэ. Хаана, юунд зарцуулагдсан юм бол. Ашиг орлого олсон юм уу, үгүй юм уу. Хэрэв ашиг орлого олсон бол энэ нь нөөцийн сан дээр нэмэгдсэн үү, үгүй юу гээд тодорхойгүй маш олон зүйл байна. Эсвэл тухайн компани нь ипотекийн нөөцийн мөнгөөр өөрсдөө ашиг олчихоод буцаагаад өгчихдөг юм уу гээд тодруулах шаардлагатай байна. Сүүлийн 2 жилд иргэдийн зээлийн эргэн төлөлт хойшилсон. Гэхдээ энэ бол арилжааны банкуудад төлөх мөнгө хойшилсон гэсэн үг. Нөөцийн сангаас төлөгдөж байгаа гэж ойлгож байгаа. Тийм учраас хоёр жилийн өмнө 400 гаруй тэрбум төгрөгтэй байсан нөөцийн сангийн үлдэгдэл одоо хэд байгаа нь анхаарал татаж байна. Тиймээс нөөцийн сангийн мөнгө болон үлдэгдэлд илүү сайн анхаарч, нягталж шалгамаар байна” гэсэн юм.
 
Гэхдээ цаасан дээрээс хальт харахад л 400 тэрбум гэж харагдаж байгаа ч шалгалтын дараа тэр нь хэд болж өсөхийг таашгүй.
 
МИК-ийн Эрсдэлийн сангийн мөнгийг авсан “Юнайтед Банкинг Корпорэйшн” ХХК нь МИК-ийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигчдийн тоонд багтдаг. Мөн ХХБ-ны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч.
 
Нөгөө алдарт “сахал” Д.Эрдэнэбилэг бол ХХБ-аараа овоглогдож ирсэн төдийгүй МИК-ийн ч нөлөө бүхий хувьцаа эзэмшигч.
 
Товчхондоо Д.Эрдэнэбилэг яг дээрх шиг өөрийн эзэмшлийн компаниудаараа дамжуулан МИК-ийн “өрмийг” хамдаг төдийгүй Эрсдэлийн санд байх, эсвэл түүнийгээ банканд хадгаламжийн хүүтэй өсгөх боломжийг хулгайлчихсан гэсэн үг.
 
МИК өнгөрсөн хугацаанд төрөөс дэмжлэг авсны буяныг Д.Эрдэнэбилэгийн компаниуд л эдэлсэн гэж хэлж болох биз.
 
Учир нь, МИК-д хийгдсэн аудитын тайланд “МИК 2014-2018 онд 246.0 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. 2018 онд 150 тэрбум төгрөгийг ХХБ-ны дүрмийн санг өсгөхөд зарцуулсан, 5 тэрбумыг  өөрсдийн хөрөнгө оруулалтын санд оруулсан.
 
2016-20178 онд ХХБ, Улаанбаатар хотын банк нэг бүр нь 1.000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 4.1 сая ширхэг хувьцааг нэг бүрийг нь 11.400 төгрөгөөр /11.4 дахин үнээр/ буюу 47 тэрбумаар МИК-д буцаан худалдаж онцгой их ашиг олсон.
 
Ипотекийн 8 хувийн зээлтэй иргэд зөвхөн 2018 онд 211.3 тэрбум төгрөгийн хүүг зээлд төлсөн. Эндээс банкууд 34.7 тэрбум төгрөг авч, үлдсэн 176.6 тэрбумыг МИК-д шилжүүлсэн.
 
МИК энэ 176.6 тэрбум төгрөгөөс 71.7 тэрбумыг өөрийн хүүгийн цэвэр орлогод бүртгэн үлдэх 104.9 тэрбум төгрөгийг Монголбанканд шилжүүлсэн байна.
 
Иргэдэд олгосон Ипотекийн 8%-ийн зээл 2018 оны эцэст 2.838.8 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй. Үүний 86 % буюу 2.445.3 тэрбум төгрөгийг Монголбанк, 16% буюу 447.6 тэрбум төгрөгийг Арилжааны банкууд санхүүжүүлсэн. Энэ санхүүжилтээс МИК Холдинг ХК 54.0 тэрбум төгрөгийн илүү санхүүжилтийг эрсдэлийн санд зориулж өөртөө хадгалсан. “МИК Холдинг” ХК-ийн 2014-2018 оны тайланг ОУ-ын “Эрнст Янг” ХХК хийж гүйцэтгэсэн бөгөөд уг аудитын тайланд дурдсан онцлох баримтуудаас хүргэлээ. 2019 оноос хойш МИК санхүүгийн тайлангаа олон улсын  байгууллагаар баталгаажуулж, олон нийтэд ил тод мэдээлэхээ больсон” гэдгийг дурдсан байгаа юм.
 
Тэгэхээр 2019 оноос хойш  МИК-ийн  хөрөнгө хаашаа, хэний компанид очиж байсныг одоо нягтлах цаг нь хэдийн болчихоод байгаа юм.
ErenNews.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • evropoos 2022-05-10 15:18:06
    Sahal Erdenebileg Mongol hun ard tumen iluu ogson yum baigaa l baih Gehdee ter mongo mongoldoo l uldej bna Oyutolgoin luivarchid Mongold uldeh yumgui zooj bna...
  • хүн 2022-05-09 14:23:41
    Яагаад энэ хүний үгээр монгол даяараа далдагнаад байсаныг зохиол болговол яасан юм .Ерөнхийлөгчөөсөө эхлээд бүгд энэ хүний тэрэгний илжиг болцгоосон юм бишүү.
  • Zochin 2022-05-09 09:24:14
    Samarsaihan songuuliin mongoniihoo ayand mordson yumuudaa. Ipotekiin zeelees hediig olj avchih geel uzeed bgaa yum be dee. Ooroo inghd ipotekiin zeeltei l bizde...
  • Банкны өндөр хүүтэй зээл авах ёстой байс 2022-05-09 05:51:25
    Энэ хүн өөртөө ашигтай бизнес хийсэн. Тэгэхдээ тэр бизнесийн ачаар олон хүн байртай болсон. Банк, барилгын компани, зуучлагчдыг холбож өгсөн. Тэгээгүй бол иргэд...
  • irgen 2022-05-09 05:34:57
    odoo zalruulaad butsaaj iluu tolson mungii n toluulmeer bn aa IPOTEKIIN ZEELIIN huug n 3/4% aar buulgahiig shaardaj bn
    • ochin 2022-05-09 09:25:45
      Ooroo mongoo 3%iin hadgalamjind hiih uu hariuldaa. Uguil bhgui yu. Bitgii hudlaa trolld
  • ЗОЧИН 2022-05-09 05:03:28
    ЭНЭ ХҮН ЕР НЬ ЯМАР УЧИРТАЙ ХҮН ВЭ ЮМ БОЛГОНД Л ОРОЛЦСОН БАЙХ ЮМ ЯАСАН ХОР НАЙРУУЛЖ ДУУСДАГГҮЙ ХҮН ВЭ ҮНЭН БОЛ ХОЙД НАСАА БОДДОГГҮЙ МӨНГӨТЭЙ БОЛОХООР ГЭЖ БАЙГАА ...
  • Иргэн 2022-05-09 04:20:29
    Ер нь нэг хүнийг харлуулахын тулд ипотек, хувийн хэвшил рүү дэндүү дайрах юм. Шал бүтэхгүй.