Монгол Улсад хуул хүчний байгууллага шударгаар ажиллаад ч хэрэггүй гэдгийг өнгөрсөн өдрүүдэд бид харсан. Учир нь Хөгжлийн банкны зээлийн асуудалд нэр холбогдсон УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Х.Ганхуяг, Г.Амартүвшин, Ё.Баатарбилэг нарыг Улсын Ерөнхий прокуророос яллагдагчаар татаж бүрэн эрхийг нь түдгэзүүлэх хүсэлтийг УИХ-д хүргүүлсэн.
Гэвч олонх болсон МАН-ынхан тэднийг авч үлдсэнээр хуулийнхныг мухардалд оруулсан. Гэвч тэд энэ удаа нэр бүхий гишүүдэд холбогдох асуудлыг нууцын зэрэглэлээс гаргаж УИХ болон УИХ дахь Халдашгүй байдлын дэд хороогоор дахин хэлэлцүүлэхээр болжээ.
Тухайлбал УИХ-ын гишүүн Т.Доржханд “Хөгжлийн банкны хулгайтай холбоотой улстөрчдийн асуудлыг УИХ нууцаар хэлэлцлээ. Хамгаалж авч үлдлээ. Ийм УИХ-д хэн итгэх юм бэ. Монголчууд хоёр гурван сарын хугацаанд хулгайтайгаа тэмцье гээд хуулийн байгууллага нь оруулж ирсэн энэ асуудлыг олонхоороо хамгаалаад авч үлдэнэ гэдэг бол маш хариуцлагагүй үйлдэл” хэмээсэн.
Үүгээр ч зогсохгүй нэр бүхий 4 гишүүний асуудлыг УИХ-ын гишүүд нууцаас гаргаж ирэхийг УЕПГ-ын дарга Д.Жаргалсайханд даалгажээ. Энэ дагуу Ерөнхий прокурор хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг нууцаас гаргаж тэднийг яллагдагчаар татах асуудлыг дахин хөндөхөөр болсон нь энэ аж.
Өөрөөр хэлбэл хуулийн дагуу шалгах хүсэлтээ УИХ-д өгчхөөд байхад УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооныхон гишүүдээ хамгаалан авч үлдсэн нь прокуроруудын олонд мэдээлээгүй, тэдэнтэй холбоотой нэлээд ноцтой асуудлыг ийнхүү нууцаас гаргаж, гишүүдэд өөрсдийгөө хаацайлах боломж олгохгүй нь бололтой.
Уг нь МАН-ын удирдлагууд Хөгжлийн банктай холбоотой асуудал дээр хэзээ ч, хэнтэй ч эвлэрэхгүй гэж байсан ч Халдашгүй байдлын дэд хорооныхон тэднийг ямар шалтгааны улмаас авч үлдэж намынхаа дарга нараас зөрөх болов гэдэг нь анхаарал татна.
Ямартай ч энэ долоо хоногт гишүүдийн асуудал нууцаас гарч олны анхаарлыг татах нь бололтой. Уг нь асуудалд холбогдсон гишүүд Халдашгүй байдлын дэд хорооныхонд лобби хийлгүй хэргээ шийдүүлсэн бол асуудал өөр болох байв.
Харамсалтай нь тэд дуулианыг хэсэгхэн хугацаанд намжаасан ч энэ удаад бүр хурцаар яригдаж одоо гарах гарцгүй болох нь ээ.
ErenNews.mn
Х.Маргад