Коммунист намын гишүүн Жоу Юнкан намаасаа хөөгдлөө
БНХАУ-ын Коммунист намын байнгын хорооны гишүүнээр ажиллаж байсан Аюулгүйн албаны дарга асан Жоу Юнканыг намаас хөөж, авлигын хэрэгт сэжиглэн баривчлаад байгаа тухай орон нутгийн мэдээллийн агентлаг дамжуулжээ. Синхуа агентлагийн мэдээлснээр, Жоу Юнкан нь нам болон төрийн дотоод нууц мэдээллүүдийг задруулж, олон эмэгтэйтэй нэр холбогдож төрийн албаны нэр хүндийг унагасан хийгээд өөрөө болон хамаатан саднаараа дамжуулан асар их авлига авч байсан гэх хэрэгт буруутгагдаад байгаа аж.
 
Улмаар түүнийг намын гишүүнчлэлээс нь хасч, байцаан шийтгэх хуулийн дагуу түүний хэргийг албан ёсоор нээжээ. Хятадад эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааг нээсэн ихэнхи тохиолдолд шоронд хоригдох ялаар шийтгэдэг аж. БНХАУ-ын дарга Си Зиньпины хэрэгжүүлж байгаа БНХАУ-ын авлигатай тэмцэх үндэсний бодлогын хүрээнд Хятадын Коммунист намын гишүүд, өндөр албан тушаалтнууд хийгээд хэвлэл мэдээлэл, тэр дундаа Хятадын төв телевиз, сонины хэд хэдэн албан тушаалтан, нэртэй алдартай сэтгүүлч нар холбогдож, олноороо баривчлагдан хоригдоод байгаа юм.
 
Харин Жоугийн тухайд энэ оны долоодугаар сараас эхлэн “Сахилга зөрчсөн” гэх үндэслэлээр шалгагдаж эхлээд байжээ. Хоёр жилийн өмнө тэтгэвэрт гарахаасаа өмнө Жоу Юнкан нь Дотоод аюулгүй байдлын даргаар ажиллаж байсан юм. Түүний олон хамсаатан, найз нөхөд нь ч мөн өнгөрсөн хоёр жилд авлигын хэргээр баривчлагдсан билээ. Тэгвэл Комунист намын байнгын хороо өнгөрсөн баасан гарагт болсон хуралдаанаар Жоу Юнканыг намаасаа хөөх шийдвэр гаргажээ. 2012 онд Аюулгуйн албаны даргын суудлаасаа огцорч байсан Жоу өмнө нь хээл хахуулийн хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байсан БНХАУ-ын эцэг Мао Зедуны дөрөв дэх эхнэр Жиан Чинээс хойш шүүхийн хаалга татсан анхны төрийн дээд албан тушаалтан болсон юм. Хятадын газрын тосны фракцийн гол хүн гэгддэг Жоу өнгөрсөн жил шүүхэд дуудагдан бүх насаараа хоригдох ял сонссон нэр хүңдтэй улстөрч асан Бо Силайтай нэлээд ойр харилцаатай байжээ.
 
Монголын мэдээ
Б.Даваахүү
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2014-12-08 06:38:05
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.57
    Мэдэгдсэн Хариулах