Пентагоны тэргүүүнийг нэрлэлээ
АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама цагаан ордондоо хэвлэлийн бага хурал зарлаж, экс Батлан хамгаалахын сайд Чак Хэйгелийн орны хүнээр эдүгээ 60 настай Батлан хамгаалахын орлогч сайд асан Эштон Картер томилогдсон тухай зарлалаа. Картер нь Пентагоны Дээрээсээ хоёр дахь албан тушаал болох Батлан хамгаалахын дэд сайдаар өнгөрсөн оны арванхоёрдугаар cap хүртэл ажиллаж байжээ. Тэрбээр улсынхаа батлан хамгаалахын салбарын төсвийг буруулахад гол үүрэг гүйцэтгэж байсан аж.
 
 “Картер төрийн албанд 30 гаруй жил зүтгэсэн бөгөөд үндэсний аюулгүй байдлын салбарын хамгийн нөлөө бүхий хүмүүсийн нэг юм” гэж Б.Обама хэлсэн юм. Тулгамдсан асуудлууд, тухайлбал энэ оны эцсээр Афганистанаас цэргүүдээ татах, “Лалын улс” босогчдын цэрэгжсэн бүлэглэлтэй тэмцэхээр цэргийн ажиллагаа явуулахад Картер туршлагаа ашиглана гэж Ерөнхийлөгч Обама онцлон тэмдэглэв. Мөн Э.Картерийг “Батлан хамгаалахын сайдын хувьд чухал дайны стратеги, техник технологийн мэдлэг сайтайн дээр албан үүргээ хүлээн авсан анхны өдрөөсөө л салбараа удирдан зохион байгуулах чадвартай хүн” хэмээн магтжээ.
 
Чухам яагаад Картерийг энэ албан томилох болсон тухай “Бид стратегийн асуудалтай тулгараад байгаа энэ үед эвлэлдэн нэгдэж чадвал шинэ боломж нээгдэх юм” гэсэн байна. АНУ- ын Засгийн газар Ирак болон Афганистанд 13 жилийн турш энхийг сахиулагчдаа байрлуулсан бөгөөд энэ оны эцэс гэхэд бүх цэргийн алба хаагчаа буцаан татахаа мэдэгдээд байгаа ч, байдал дордож эхэлсэний улмаас сүүлийн үед Ирак болон Сирийн хэт даврагчид руу агаараас цохилт өгч эхлээд байгаа юм. Үүсээд буй энэ байдалд АНУ-ын Батлан хамгаалахын яамны тэргүүнээр удирдуулсан хүчнийхний явуулж буй арга хэмжээ үр дүн муутай байгаа нь Ерөнхийлөгч Обамаг итгэл алдрахад хүргээд байсан билээ. Уг хэвлэлийн бага хуралд албан тушаалаасаа Ерөнхийлөгчийн шахалтын улмаас огцроод буй Чак Хэйгел ирээгүй аж. Харин Картерийг Батлан хамгаалахын яамны тэргүүнээр томилсоны дараа түүнтэй утсаар ярьж, энэ албанд томилогдож буйг нь дэмжиж буйгаа илэрхийлжээ.
 
АНУ-ын Батлан хамгаалахын сайд Чак Хэйгел өнгөрсөн сард огцрохоо мэдэгдсэнээр Пентагоны тэргүүнд Картерыг ийн нэр дэвшүүллээ. Хэйгел Обаматай санал зөрөлдөөнтэй байсан учир огцрох шийдвэр гаргасан гэж ажиглагчид үзэж байгаа юм. Учир нь өнгөрсөн сард болсон завсрын сонгуулийн үеэр АНУ-ын аюулгүй байдлын бодлогуудыг, тодруулбал “Лалын улс”-ын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийг олон хүмүүс эрс шүүмжилж байсан учраас Обама Хэйгелд шахалт үзүүлсэн аж.

Монголын мэдээ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2014-12-08 06:37:01
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.57
    Мэдэгдсэн Хариулах