Ерөнхий сайд аа, 114 даргатай ЭМДЕГ-ыг татан буулгая
Өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар “Төрийн хэмнэлтийн тухай хууль”-ийн дагуу дэд дарга, орлогч, зөвлөхүүдийг албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэр гарсан. Хэдийгээр энэхүү шийдвэр гарсан ч зарим агентлагт Төрийн хэмнэлтийн тухай хууль үйлчлэх нь бүү хэл данхайсан бүтэцтэйгээр ажилласаар байх бололтой.
 
Эдгээрийн нэг нь ЭМДЕГ. Тус газар 298 ажилтантай хэрнээ үүний 114 нь удирдах албан тушаал хашиж буй нь нийгэмд асуудал дагуулав. Тиймээс тус газрыг татан буулгая гэх асуудал ч яригдаад эхэллээ.
 
Энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир “ЭМДЕГ гэх энэ том байгууллага цаашдаа байх ёстой юу гэж харж байна. Тус газарт төрийн хэмнэлтийн тухай хууль хэрэгжихгүй байна. ЭМДЕГ өнөөдөр 298 ажилтантай.Үүний удирдах ажилтан гэхэд 114 хүн. Гүйцэтгэх ажилтан нь 184 хүн. Өөрөөр хэлбэл, 3 хүний нэг нь хоёр хүнийг удирдаад явж байна. Энд нөгөө тэрийн хэмнэлтийн тухай хууль хэрэгжиж байна уу. Та бүхэн 1.2 их наяд төгрөгийг эрүүл мэндийн салбарт зарцуулсан байна. Үүнийг 3.5 сая монголчуудад хуваахад нэг иргэнд жилд дунджаар 400 мянган төгрөг оногдохоор байна” хэмээн шүүмжилсэн.
 
Товчхондоо өнгөрсөн сараас эхлэж яригдсан Төрийн хэмнэлтийн тухай хууль ЭМДЕГ-т хэрэгжихгүй байна гэдгийг УИХ-ын гишүүд тоо баримттайгаар шүүмжилж байна. Улсаараа хэмнэлтийн горимд шилжиж төсвөө танаж буй энэ цаг үед данхайсан том бүтэцтэй дээрх газар цаашид яг энэ бүтцээрээ явбал бид мянгантаа Төрийн хэмнэлтийн тухай хууль ярьж агентлагийн дэд дарга, орлогч, зөвлөхүүдийг ажлаас нь чөлөөлөөд ч хууль байгаа онож хэрэгжихгүй байна гэдгийг олон нийт шүүмжилж байна.
 
Төрийн хэмнэлтийн тухай хууль нь төсвийн бүх шатны байгууллага, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн үйл ажиллагаандаа заавал дагаж мөрдөх хязгаарлалтуудыг хуульчлан тогтоож өгсөн ба тус хуульд төрийн байгууллагуудын үйл ажиллагааны зардлыг танах чиглэлээр нийт 39.1 тэрбум төгрөгийн хэмнэлтийг гаргахаар төлөвлөсөн.
 
Гэтэл Төрийн хэмнэлтийн тухай хуулиас гадуур данхайсан том бүтэцтэй буюу 114 хүн удирдах албан тушаал хашиж буй ЭМДЕГ-т хууль үйлчлэхгүй байгаа нь хачирхалтай. Эцэст нь төсөв мөнгө хязгаартай учраас данхайсан том бүтэцтэй буюу 114 даргатай ЭМДЕГ-ыг татан буулгахгүй бол даргын хэнээ туссан нөхдүүд татвар төлөгч таны, миний мөнгөөр туйлж төрийн хэмнэлтийн тухай хуулийг уландаа гишгэлж буйг Ерөнхий сайд анхааралдаа авах хэрэгтэй биз ээ.
 
ErenNews.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2022-05-15 00:51:24
    Euk Erunhii said baihdaa Satangerel saidiin erh medliig tomsgoj ugsun gej huvidaa bi boddog. huuchin niigmiin daatgaltaigaa hamt bolood bsan sh dee
  • Популизм хэрэггүй 2022-05-13 03:56:30
    Татан буулгаад дараа нь яах гэж, ЭМ-ийн даатгалгүй болох юм уу? Санал хэлбэл асуудлыг шийдэх маш тодорхой санал, шийдэлтэй хэлж бай, популизм хэрэггүй.
  • kkkk 2022-05-13 03:22:38
    TATAN BUULGAX XEREGTEI