Чөлөөт бүсийн хөгжлийн бодлогын талаар хэлэлцлээ

Эдийн засаг, хөгжлийн яам, МҮХАҮТ хамтран чөлөөт бүсийн одоогийн хүчин төгөлдөр хууль, эрх зүйн орчныг сайжруулах, цаашдын хөгжлийн чиглэлийг тодорхойлоход оролцогч талуудын саналыг тусгах зорилгоор “Чөлөөт бүсийн хөгжлийн бодлого” хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт холбогдох төрийн байгууллагууд, чөлөөт бүсийн захирагчийн ажлын албадын төлөөлөл болон хөрөнгө оруулагчид, тээвэр логистикийн салбарын бизнес эрхлэгчид оролцов.

Монгол Улсад Чөлөөт бүсийн асуудал 1995 оноос яригдаж эхэлснээс хойш 27 жилийн хугацаа өнгөрсөн ч тодорхой ахиц, дэвшил гаргаж чөлөөт бүсийг зориулалтаар нь ашиглаж чадаагүй өнөөг хүрсэн гэдгийг МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ онцолсон юм. Мөн тэрээр "Шинэ сэргэлтийн бодлого"-ын хүрээнд төр-хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын идэвхтэй түншлэлд тулгуурлан Монгол Улсын хөгжлийг хязгаарлаж буй зургаан багц асуудлыг шийдвэрлэх ажлын нэгдүгээрт “Боомтын сэргэлт”-ийн асуудал орсон нь цаг үеэ олсон бодлого болсныг тодотгоод “Шинэ сэргэлтийн бодлого”, Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд тулгуурлан чөлөөт бүс, хилийн боомт, эдийн засгийн коридор, тээвэр, логистикийг хөгжүүлэхэд тулгарч байгаа асуудлуудыг цогцоор нь яаралтай бодитойгоор шийдэж, үйл ажиллагааг эхлүүлж, эрчимжүүлж цаашид энэ талаар тогтвортой бодлого барьж ажиллах нь чухал гэлээ.

Эдийн засаг, хөгжлийн яамны Хилийн боомтын хөгжил, чөлөөт бүсийн бодлогын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Эрдэнэбулган “Чөлөөт бүсийн өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага” илтгэлдээ институтийн тогтворгүй байдал, судалгаа шинжилгээнд үндэслэн төлөвлөөгүй, автозам, тээвэр логистикийн сүлжээгүй, төрөөс баримтлах нэгдсэн бодлого тодорхойгүй, зах зээлийн багтаамж хангалтгүй, хөрөнгө оруулалтын орчин нээлттэй бус, суурь дэд бүтцийн бүтээн байгуулалт, санхүүжилтийг үе шаттай шийдээгүй, ажиллах хүчний нөөц хангалтгүй, салбар хоорондын уялдаа холбоо болон орон нутгийн уялдаа сул зэрэг нөхцөл байдлаас шалтгаалж чөлөөт бүсүүд хөгжихгүй байгааг дурдав.

Чөлөөт бүсүүдийг хөгжүүлэхэд нэн түрүүнд хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлагатай байгаатай хэлэлцүүлэгт оролцогчид санал нэгдэж байлаа. Мөн чөлөөт бүсийн хөгжлийн загварыг зөв тодорхойлох, хөрш орнууд, бүс нутгуудтай харилцан ойлголцох, ерөнхий төлөвлөгөөгөө уялдуулах, төр-хувийн хэвшлийн хамтарсан менежментийг нэвтрүүлэх зэрэг саналуудыг илэрхийлсэн юм. Эдийн засаг, хөгжлийн яамнаас Чөлөөт бүсийн ерөнхий төлөвлөгөөний төслийг боловсруулж байгаа бөгөөд хувийн хэвшлийнхний саналуудыг тусгаж, хууль эрх зүйн орчныг сайжруулахад анхаарч ажиллана гэлээ.

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн 2022-05-13 05:37:53
    Одоохондоо бол Чөлөөт бүс гэж архи, тамхины дамын наймааны газар л байгаа.