Ойрын хоногуудад ихэнх нутгаар хур тунадас орохгүй, дулаарна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

Ойрын хоногуудад ихэнх нутгаар хур тунадас орохгүй, дулаарна.

2022 оны 05 сарын 13-ны 20 цагаас 05 сарын 14-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө Дорнод-Монголын тал нутгаар, өдөртөө  Хангайн уулархаг нутгаар хур тунадас орно.

Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 2-7 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4-9 градус дулаан, бусад нутгаар 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Туул, Тэрэлж, Улз, Онон, Халх голын хөндий, Дорнод Дарьгангын тал нутгаар 10-15 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говь, Орхон-Сэлэнгийн сав газраар 18-23 градус, бусад нутгаар 14-19 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 3-5 градус хүйтэн, бусад хэсгээр 0 градус орчим, өдөртөө 14-16 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР:  Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 2-4 градус хүйтэн, өдөртөө 14-16 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР:  Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 3-5 градус хүйтэн, өдөртөө 12-14 градус дулаан байна.

2022 оны 05 дугаар сарын 15-наас 05 дугаар сарын 19-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

16-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 17-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 18-нд Хэнтийн уулархаг нутгаар бороо, нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр. Ихэнх нутгаар дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Завхан, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 1-6 градус хүйтэн, өдөртөө 13-18 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 24-29 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 18-23 градус дулаан байна.





ЦУОШГ

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.