Хэмнэж мэддэггүй Л.Бямбасүрэн иргэдийн халаасыг сэгсэрсээр байх уу
ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн гэж салбараа өөд татах бус очсон байгууллага бүртээ асуудал үүсгэж явдаг нэгэн байсаар удлаа.
 
Хэдхэн хоногийн өмнө ЭМД-ын санд төвлөрүүлэх учиртай барьцааны орон сууцуудыг ажилтнууддаа олгосон гэдэг  асуудалд орсон түүний хувьд хэмнэлтийн горимыг хэрэгжүүлэх нь юу л бол.
 
Уг нь тэр тухайн барьцаа хөрөнгүүдийг дуудлага худалдаагаар борлуулж, авлагаа барагдуулах учиртай гэдгийг сайн мэдэж байгаа. Гэвч өөрт н ашигтай, өөрийнх нь нэр хүндэд л хэрэгтэй бол юу ч байсан хийдэг аж. Товчхондоо өөрийнхөө хүрээллийг бий болгохын тулд л хичээж байна гэсэн үг.
 
Үүний тод жишээ нь тэр даргад долигонож, энгийн ажилтнуудаа үл тоодог явдал. Тухайлбал, ЭМДЕГ-ын шилэн дансанд ажилтнуудынх нь томилолт, сургалтын зардлын талаарх мэдээлэл бий.
 
Мань Л.Бямбасүрэн дарга 2020 онд ажлаа авснаас хойш орон нутгийн ажилтнуудаа сургалтад хамруулсан байгаа юм. Ингэхдээ орон нутгийн 51 ажилтны томилолтод зориулж 11 сая 896 мянган төгрөг зарцуулсан байдаг.


 
Харин энэ он гармагц, гуравдугаар сард удирдах ажилтны зөвлөгөөн гээчийг зохион байгуулахдаа 7 сая 610 мянган төгрөгийг Жаргалантын аманд байрлах амралтын баазад шилжүүлсэн бол 13 сая 440 мянган төгрөгийг МҮХАҮТ-д төлжээ.




 
Товчхондоо мань Л.Бямбасүрэн даргын  хувьд ЭМДЕГ гэх их айлын хөрөнгө бус иргэдийн эрүүл мэндийн даатгал, татварын мөнгөөр хурган дарга нараа өөрийн болгоход ихээхэн анхаардаг нь харагдаж байгаа юм.

ErenNews.mn
Б.Төгөлдөр
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2022-05-16 04:05:37
    сэтгэцийн өвчтөн хүнийг 14 хонуулаад хэвээр нь гаргаад байна,даатгалаас 14 хоногоор санхүүжилт хийдэг гээд маш их хүндрэл учруулж байнаа,үүнийгээ эргэж хараач