Х.Нямбаатар сайд аа, хүчирхийлэгчдээ хариуцлага тооц
Х.Нямбаатар сайд салбартаа салхи оруулах тухай ам нээх бүрдээ хэлж, асуудал үүсвэл хариуцлагын тогтолцооны дагуу шийтгэнэ гэдэг ч үнэн хэрэгтээ энэ нь үлгэр байда гэдэг нь Б.Дулмаадоржийн хүчирхийлэл үйлдсэн хийгээд өнөөдөр ч цагдаагийн байгууллагад байгаагаас харж болно.
 
Б.Дулмаадорж гэдэг нь өнгөрсөн сард буюу дөрөвдүгээр сарын эхээр залуучууд төв табайд  эхлүүлсэн “Ажлаа хий” жагсаалын үеэр баривчлагдаж, чирэгдэж явсан иргэнийг өшиглөж, тийрдэг цагдаа. Түүний тэр дүрс бичлэгт үлдэж, олон нийтийн дургүйцлийг хүргэж байсныг иргэд санаж байгаа биз ээ.
 
Тухайн үед Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар нар “Огт мэдээгүй” гэж тайлбарласан ч хэн гэдгийг бид нийтэд ил болгосон.
 
Өнөөх өшиглөгч, хүчирхийлэгч этгээд нь Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Хэв журмын тасгийн дарга, цагдаагийн хошууч Б.Дулмаадорж гэгч байсан бөгөөд түүнд хариуцлага тооцолгүй өнөөг хүргэсэн нь бусдынх нь гайхшрал хийгээд бухимдлыг төрүүлээд байгаа юм.
 
Түүний эхнэр Чингэлтэй дүүргийн хяналтын прокурор Намсрайжавын Булганчимэг. Монгол Улсын Даян аварга Намсрайжавын Батсуурийн төрсөн эгч нь. Товчхондоо Б.Дулмаадорж прокурор эхнэр, улсын аварга бөх хадам дүүгийнхээ буянаар өнөөг хүртэл цагдаагийн байгууллагад шигдсээр байгаа аж. Бүр үүнийг нь бататгаж байгаа гэсэн шиг мань Б.Дулмаадорж ердөө долоохон жилийн хугацаанд дэслэгчээс хошууч цолтой болсон гэж байгаа. Тиймээс ч албаныхан Монголын цагдаагийн байгууллагад “хамгийн хурдан хугацаанд цол нэмдэг” бүлэглэлд хамаардаг ч гэдэг юм билээ.
 
Мань хүнийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар цагдаагийн байгууллагад ажиллах ёсгүй гэж үзэн халах саналыг Цагдаагийн ерөнхий газрын даргад хүргүүлсэн байдаг. Гэтэл Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хамт олон Б.Дулмаадоржийг хамгаалж, “албанд нь ажиллуулах” хүсэлт гаргаж, албанаас халах ёстой шийтгэл нь “арга хэмжээ” болон өөрчлөгдөөд өнгөрсөн.
 
Уг нь салбарын сайдын хувьд асуудалд ихэд нухацтай хандсан ч өнөөдрийг хүртэл Б.Дулмаадоржийг цагдаагийн байгууллагад байлгасаар байгаа. Тэгэхээр цагдаагийн байгууллагад сахилга, хариуцлагыг чангатгана, салхи оруулна гэдэг нь Х.Нямбаатар сайдын хувьд ээлжит жүжиглэлт нь болж таарч байгаа бололтой.

ErenNews.mn
Б.Төгөлдөр
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • evropoos 2022-05-17 19:56:14
    tegeed ene hun yah baisan yum Ilj taalaad unseed yavuulah baisan uu Huchirhiilel huchirhiilel toruuldeg Jagsaj tsuglahdaa toriin tsagdaag eldveer doromjilno h...
  • ХУУЛЬЧ  2022-05-17 02:33:32
    МОНГОЛД БӨХЧҮҮД ДАРХЛАГДАЖ БАЙГАГИЙН НЭГ ЖИШЭЭ ,,,ТҮҮХ ЯРИВАЛ МОНГОЛ УЛС МААНЬ БӨХ УЛС БОЛООД УДАЖ БАЙГАА ХОЙНО БУЯНААРАА БОЛОГ ГЭХҮҮ ДЭЭ ,,,,