Ерөнхий сайд аа, энэ тэгээд хэмнэлт үү
Цар тахлын сүүдэрт хамгийн их өртсөн хүмүүс бол тээвэрчид. Тэр тусмаа Замын-Үүдээс 21 аймаг 330 сум руу тээвэр хийдэг иргэд хэдийгээр цар тахал цаашлаад байгаа ч хамгийн их нэрвэгдсэн хэвээр л байна.
 
Товчхондоо бол цар тахал татарсан ч төр засаг нь тэдний ажлын байрыг булаагаад авчихсан учраас тийнхүү сэхээ авалгүй сөхөрчхөөд байгаа хэрэг. Хэдхээн хоногийн өмнө төсвийн тодотгол хийж хэмнэх тухай мөн ч их ярьсан. Эцэстаа хэмнэсэн нь ч нэг их тодохойгүй тэгсхийгээд өнгөрсөн гэхэд хилсдэхгүй.
 
Тэгвэл засаг төр барьж буй нөхдүүд ингэж хэмнэж байна. Энэ шар толгойтой автомашинууд бол хоёр хоногийн өмнө улсын хилээр орж ирсэн. Гэхдээ бүр 30-уулаа, тэгээд бүгд хилийн цэргийн дугаартай.
 
Гэтэл тээвэрчдэд  энэ машин нь байж байх жишээтэй. Бүр энэнээс сайхныг нь ч банкны зээлээр авчхаад зарим нь хураалгаж, хураалгах дээрээ тулчхаад байгаа нь ч бий. Бодит байдал, бодит амьдрал ийм байхад яагаад ийм шийдвэр гаргаад байгаа юм бэ. Энэ хэний ашиг сонирхол яваад байна вэ, гэж Засгийн тэргүүн танаас асуумаар байна.


 
Ард түмнээ яасан их басамжилж, доромжилж дээрэлхэнэ ьэ. Аргаа бараад бүр тэвчээр нь тасарч, үр хүүхэд нь өлсгөлөнд нэрвэгдэж буй тэд машинтай жагсаал хийхээр шийдвэрлэсэн. Тэд Эрээн хотод сууж буй Консулыг ч бас буруутгахын зэрэгцээ “Чингэлэг тээвэр”-ийг эсэргүүцсээр байна. Мэдээж хэн ч үр хүүхдийнхээ ирэдүйн төлөө, тэднийгээ өлсгөхгүйн төлөө, өвтгөхгүйн төлөө, зовоохгүйн төлөө тэмцэх нь тодохой.
 
Төрийн нэр барьсан 2-3-хан компани хэдхээн хүний эрх ашиг тэнд явж байгаа гэдгийг тээвэрчид мөн ч олон сар хэлж байгаа ч үүнд анхаарлаа хандуулахгүй, гацаасаар өнөөдрийг хүрлээ. Өнөөдөр 600 орчим тээвэрчдийн асуудал бус тэдний ард амьдардаг 7000 гаруй иргэний амьдрал хөндөгдөж, эргэж сэргэхэд ч бэрх болчхоод байгаа учраас тэмцлийн хэлбэрийг сонгохоос өөр замгүй болчхоод байгаа нь тэр. Яагаад ард түмнийхээ тэр тусмаа хүүхдийн эрхэнд ингэж халдаж байна вэ...Бас “Энэ тэгээд хэмнэлт үү” гэж Засгийн тэргүүн танаас асууж, хариулт нэхэж байгааг үүгээр уламжилъя.
 
Өнөөдөр тэдгээр 30 машиныг Хил хамгаалах ерөнхий газрынх гэх биз. Тэгвэл ХХЕГ-т нэг дор 30 машин авчих хэмжээний хөрөнгө юусан билээ.
 
Монголын төр засаг ард түмнээ дарлан дээрэлхэж, ажлын байрыг нь, үр хүүхдийнх нь идэх үмх талхыг нь булааж байхтай зэрэгцээд Хятадын Гаалийн ажилтнууд Монголчуудтай хуйвалдаж авлига авсан гэх асуудал ч хурцаар яригдаж олон улсын анхааралд өртөж, хоёр талд шалгалт явагдаад эхэлчихсэн. Бас үүнтэй зэрэгцээд Хятадын ард түмэн ч “Чингэлэг тээвэр”-ийн үйл ажиллагааг эсэргүүцэж,  амьдрал ахуй нь хэцүүдэж байгаа талаар өгүүлэл тавьж эхлээд байгаа.
 
Харин Засгийн тэргүүн та юу бодож сууна вэ.
ErenNews.mn
С.Цээл
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2022-05-18 23:34:47
    Төр гэдэг чинь МАН болсоныг ойлгоогүй л явна уу.
  • kkkk 2022-05-18 01:38:38
    ТӨР бүх бизнэсийг булааж сүйрүүлсэн.жорлон ухаж хог асгаж хийдэггүй төрийн ажил гэж байхгүй болсон.бүх бизнэс ямар нэг даргын дохио зангаан дор орсон