Эрдэмтэн Г.Цэрэнчунт, Б.Мөнхбат нар  1000 ам.доллараар шагнал хүртлээ
Академич Х.Намсрайн санаачилгаар залуу судлаачдыг дэмжих зорилгоор Монгол Улсын Шинжлэх ухааны Академи ба Дэлхийн хөгжиж буй орнуудын Шинжлэх Ухааны Академи (TWAS)-тай хамтран “Залуу авьяастныг хөхүүлэн дэмжих сан”-г байгуулж 1995 оноос одоог хүртэл Физик-хими болон математик-биологи гэсэн чиглэлээр ээлжлэн шалгаруулалт хийж шалгарсан залуу судлаач тус бүрийг 1000 ам.доллараар шагнадаг уламжлалтай. Өнгөрсөн хугацаанд нийт 44 залуу судлаачид Дэлхийн гуравдагч орны шагналыг хүртсэн байна. 

Энэ жилийн хувьд тус нэр хүндтэй шагналаар МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуульд дэд профессор Б.Мөнхбат, Шинжлэх ухаан технологийн "Оюун онош" төвийн ерөнхий захирал, Монголын анагаах ухааны холбооны Ерөнхийлөгч Г.Цэрэнчунт нар шагнагдсан бөгөөд шагналыг ШУА-ийн Ерөнхийлөгч Б.Энхтүвшин өнөөдөр гардуулан өглөө.  
Тус шагналыг олгохдоо докторын зэрэгтэй, 40 хүртэлх насны залуу судлаачдыг оролцуулдаг бөгөөд тэдний шинжлэх ухаанд оруулсан хувь нэмэр, судалгааны үр дүнг үндэслэн шалгаруулалт хийж Дэлхийн хөгжиж буй орнуудын Шинжлэх Ухааны Академи (TWAS)-д дэвшүүлдэг байна.
 
Доктор Б.Мөнхбатын хувьд , хагас дамжуулагч шинэ материал үйлдвэрлэх зориулалттай цөмийн судалгааны реакторын дизайны судалгаа хийж, үр дүнгээ гадаад, дотоодод болсон эрдэм шинжилгээний уулзалт, хурал, форумд удаа дараа оролцон илтгэл тавьж, олон улсын болон гадаад улсын мэргэжлийн сэтгүүлд олон тооны өгүүлэл хэвлүүлсэн байна. Мөн тэрээр мэдээллийн технологийн мэдлэгтээ тулгуурлан, Цөмийн судалгааны төвд хандиваар авсан компьютерүүдийг угсран өндөр хүчин чадал бүхий кластер сервэр угсран, зүгшрүүлж, реакторын хийцийн холбогдолтой тооцоог шавь нарынхаа хамт амжилттай хийж гүйцэтгэж байгаа юм.
 
Эрдэмтэн Г.Цэрэнчунтын хувьд,  иммуногистохими, молекул биологийн орчин үеийн судалгаа, шинжилгээний шинэ арга дээр суурилан, хавдрын үүсгэх шалтгаан, мөн чанараас нь эхлэн оношлогоо, эмчилгээний асуудлуудыг цогцоор шийдвэрлэхийн тулд өмнө нь хийгдэж байгаагүй шинэ судалгаа шинжилгээний ажлуудыг Европын Холбооны Улсад сүүлийн 10 гаруй жил ажиллаж хийсэн ба эдгээр нь хавдар судлалын оношилгоо, эмчилгээнд чухал үр дүнгээ өгсөн байна.                                                      

Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн 2014-12-16 13:11:50
    Энэ хүмүүс Монголдоо юу хийсэн бэ? Монголдоо юу нутагшуулсан бэ гэдэг нэг шалгуур байх хэрэгтэй шүү дээ гадаадын бэлэн лабораторид судалгаа хийчэхээд.
  • 1958.mn 2014-12-08 08:02:50
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
  • 1958.mn 2014-12-08 08:02:21
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!