АТГ: Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн даргаар Х.Ихмөрөнг томилов

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн даргаар Х.Ихмөрөнг 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн Б/42 дугаар тушаалаар дэвшүүлэн томиллоо. 

Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Ихмөрөн нь эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны магистр цолтой. 2009 оноос төрийн тусгай албанд ажиллаж байгаад 2015 оноос Авлигатай тэмцэх газрын мөрдөгч, ахлах мөрдөгчөөр ажиллаж байсан дадлага туршлагатай боловсон хүчин юм.

Тус хэлтсийн даргаар ажиллаж байсан Д.Дуламсүрэн нь Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх Ажлын албаны даргаар томилогдов.

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.