“Хүүхдийн гэсэн болгоныг үнэгүйдүүлсэн улс орны тоонд Монгол бараг л тэргүүлдэг” гэж нэгэн олон улсын байгууллагын ажилтан хэдэн жилийн өмнө хэлж байж билээ. Үүнийг санан хэлж буй шалтгаан нь УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнд зориуд дайж буй хэрэг. Учир нь тэрбээр өчигдөр буюу тавдугаар сарын 19-ний УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр “Халамжийг хавтгайруулахгүйгээр хүүхдийн мөнгөнөөс танах хэрэгтэй” гэсэн юм.
Уг нь тэрбээр “Бид Төсвийн хүрээний мэдэгдлийг батлах ёстой. Төсвийн тухай хуулиараа буцаана гэж байхгүй... Монголд өр хэзээ ч төгрөгөөр тооцогддоггүй...Төгрөгийн ханш унаснаас болж өрийн хэмжээ өндөр харагдаж байгаа юм. 2016 онд 8.4 тэрбум ам.доллар байсан бол өнөөдөр 34.3 тэрбум ам.доллар болчихсон. Ханшийн зөрүүнээс болж Монгол улс хохирч байна. Өрийн менежментэд Засгийн газар онцгой анхаарах шаардлагатай. Ялангуяа үр дүн багатай ажлуудыг зогсоох шаардлагатай...” гэж ирээд асуудалд нухацтай ханддаг, зэгсэн мэдлэгтэй улстөрч шиг аяглав.
Тэгснээ ам нь халав бололтой яв явсаар “Хүүхдийн мөнгийг тана гэсэн хэрнээ “Цалин хөлсийг нэмэх хэрэгтэй. Тэр тусмаа бага албан тушаалтны цалинг нэмэх шаардлагатай. Төрийн албан хаагчид тэтгэврээс бага цалин авч байна. Ийм саналуудыг ажлын хэсэгт хэлье” гэж ирээд бодол санаа нь тэнэж, чухам юуг хаанаас нь яаж хэлэх ээ ч мэдэхээ болив бололтой.
Түүний ийнхүү ярьснаас УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн хүүхдэд ямар хахир хатуу ширүүн хүн гэдэг нь ч харагдаж төд удалгүй “Хүүхдийн баяр болох гэж байхад энэ гишүүний ярьж байгааг хараарай. Эсвэл хүүхэдгүй, ач зээгүй, эсвэл хүүхдийн мөнгө горьдож хүлээж сууж үзээгүй, тасарчихсан амьдралтай нөхөр байна” гэх зэргээр иргэд бухимдаж эхэлсэн.
Хэдхээн хоногийн дарааОлон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр болно. Энэ өдрөөр тэд “Хүүхдийн 100 мянга”-н төгрөгөөрөө ханатлаа биш юм гэхэд ядаж л хүүхдийн паркт очоод 3 тоглоомон дээр сууж, 3 ширхэг зайрмаг авч идэг л дээ.
Өдрөөс өдөрт бараа бүтээгдэхүүний үнэ өсч байгаа энэ үед “Хүүхдийн 100 мянган төгрөг олон өрх айлын эдийн засагт нэмэр болж байгааг Д.Тогтохсүрэн гишүүн мэдэхгүй байгаа нь тун тоогүй.
Амьдралаас тасарсан Тогтохсүрэнгүүдийг одоогийн хүүхдүүдийн амьдралаар, эсвэл цалингаас цалингийн хооронд дэлгүүрт өр тавьж өдөр хоногийг өнгөрөөдөг ээж, аавуудын оронд ядаж л 2-3 өдөр, за бүр больё хагас өдөр болгохсон.
Монголын улстөрчид яасан мэдлэг муутай, яасан сэтгэл муутай, яасан эмгэнэлтэй юм бэ...

ErenNews.mn
С.Туул
С.Туул