Европын холбооны комиссар Ж.Ассанжийг шилжүүлэхийг эсэргүүцэв

Европын зөвлөлийн (CE) хүний эрхийн комиссар Дуня Миятович WikiLeaks цахимыг үндэслэгч Жулиан Ассанжийг АНУ-д шилжүүлэн өгөхгүй байхыг уриаллаа гэж Европын зөвлөлийн хэвлэлийн алба мэдээллээ.

Захидал тавдугаар сарын 10-ны өдрийн он сартай байсан ч Европын зөвлөлийн цахим хуудаст тавдугаар сарын 18-ны лхагва гарагт нийтлэгдсэн байна.

Захидлыг Их Британийн Дотоод хэргийн сайд Прити Пателд хаяглан “Ассанжийг шилжүүлэн өгөхийн эсрэг шийдвэр гаргахыг уриалж байна” гэжээ. Ассанжийг шилжүүлэн өгөх нь хэвлэл мэдээллийн эрх чөлөөнд сөргөөр нөлөөлнө гэж Европын комиссар онцолжээ.

Өмнөх өдөр нь Ассанжийг өмгөөлөх тал Их Британийн Дотоод хэргийн яамны даргад хүсэлт гаргаж, түүнийг АНУ-д шилжүүлэн өгөхийг хориглохыг хүссэн юм. Лондоны Вестминстерийн шүүх Ассанжийг АНУ-д шилжүүлэн өгөх шийдвэрийг өмнө нь гаргасан бөгөөд ингэсэн тохиолдолд түүнд 175 жилийн хорих ял оноох юм.

 “Зууны мэдээ” сонин
З.Батцэцэг
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • adams 2022-06-18 00:54:49
    ЯАРАЛТАЙ ЗЭЭЛИЙН САНАЛ БОЛГОЖ БАЙНА Танд санхүүгийн тусламж хэрэгтэй байна уу? Та яаралтай зээл эсвэл бизнесийн зээл хайж байна уу? Дараа нь бидэнд имэйл илг...